Дадлага сургуулилалтын үеэр хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байр ажиллана

“Цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтыг тавдугаар сарын 07-ны өдөр буюу Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 08:00-18:00 цагийн хооронд зохион байгуулах юм.

Энэ арга хэмжээний үеэр тус дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоож цэргийн техник оруулж ирэн, албан хаагчид дадлага сургуулилалт хийх юм.

Дадлага сургуулилтын үеэр НГБХЗХГ, ЧДГБХЗХХ хамтран хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлэх түр хамгаалах байрыг ажиллуулж хорио цээрийн үед хүүхэд хамгааллын чиглэлээр авах арга хэмжээг зохион байгуулна.
Мөн дүүргийн хэмжээнд өндөр эрсдэлтэй хүүхдүүдийн судалгааг гаргаж дадлага сургуулилтын үед эдгээр хүүхдүүдийг хяналтад байлгахаар ажиллаж байна.



Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-05-07 08:05:13
    Arhi piwo hurgelt 80004511 ЭНЭ МЭТ архидалтыг дэмжээд ашиг хараад байгаа хүмүүсээ журамлаж хориоч. өгсөн хэдэн төгөрөгөөр чинь хор худалдаад дууслаа