Бие даагчдын платформын гишүүд, зөвлөгч нар нь салбарын тэргүүлэгчид байна

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд энэ удаагийн УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр болсон. Гэхдээ ганцаараа биш, бие даагчдын платформ үүсгэж өөрөө тэргүүлэх тухайгаа зарласан. Ингэснээр цөөнхийн цөөнх болсон хүчгүй бие даагч УИХ-ын гишүүдийн байр суурийг хүчирхэгжүүлж, улс орны төлөө ихийг хийх боломж бүрдүүлнэ хэмээн үзэж байгаа юм.

Түүний энэхүү санаачилгыг дэмжин, бие даан нэр дэвшихээр болоод байгаа салбар бүрийн манлайлагч, олны танил эрхмүүд Т.Ганболдтой “гар бариад” байгаа аж.

Тухайлбал, хийж буй ажлаараа олны танил болсон Эдийн засагч Т.Хасбаатар, Хууль зүйн ухааны доктор, профессор Л.Батжав, Улстөр судлалын доктор А.Саруул, Эрх зүйч, дуучин Т.Бат-Оргил, Олон улсын хуульч Ж.Оймандах, Зээлдэгчдийн холбооны тэргүүн, “Olloo” группыг үүсгэн байгуулагч П.Бүүвэйбаатар нарын эрхмүүд Т.Ганболдын бие даагчдын платформд багтсан байна. Т.Ганболд энэ удаагийн сонгуульд нийслэлийн Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшихээр төлөвлөөд байгаа билээ.

Бие даагчдын платформд нэр дэвшигчдээс гадна Бодлогын зөвлөлд Анагаах ухааны доктор Н.Одонгуа, Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан нарын 10 гаруй судлаач, эрдэмтэн докторууд багтаж, зөвлөгөө өгөн ажиллахаар болоод байгаа юм.

Эх сурвалж: Erennews.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2020-05-10 13:08:37
    Эрдэмтэдээ тушвэл болж бна. Амжилт.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol 2020-05-10 02:42:58
    Энэ хамар Ганболд нэр дэвших гээд л сайн өглөгч дүр эсгээд байж дэ. Нэр дэвшихгүй өгж шударга царайлж чадахгүйм бн л да
    162.158.7.154
    Мэдэгдсэн Хариулах
  • altai 2020-05-08 03:03:29
    bolj bn bie daagchidiig demjiy
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Сонгогч 2020-05-07 15:20:25
    Наад Хасбаатар гэдэг чинь морин хуурч мөн бол хөөж явуулаарай эхнэр хүүхдээ гудаминд гаргаж бсн , сонгуулиар намынхаа нэр дэвшигч нарыг шантаажилж бсн мал
    172.69.45.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Дэжинэ ээ 2020-05-07 09:37:04
    Дэмжинэ
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-05-07 04:20:14
    Энэ жил МАНАН биш бие даагч нарыг дэмжвэл яасийм
    162.158.7.80
    Мэдэгдсэн Хариулах