Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг томиллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцлээ. Энэхүү албан тушаалд Г.Дөлгөөнийг томилуулах саналаа Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.

Г.Дөлгөөн нь 2008 онд МУИС-ийг Олон улсын харилцааны сургуулийн олон улсын эдийн засагч мэргэжлээр төгсч, 2015 онд Люксембургийн их сургуулийн банк, санхүүгийн магистрын зэрэг хамгаалжээ.  Тэрбээр 2006-2007 онд “Жонон даатгал” ХХК-д менежер, 2008-2013 онд Монголбанкны Хяналт шалгалтын хэлтэст нягтлан бодогч, хянан шалгагч, 2014-2015 онд Люксембург Улсын “Шродерс“ санд дадлагажигч ажилтан, 2015-2016 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын  ахлах хянан шалгагч, 2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал, 2018 оноос Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж буй аж.
 
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Санал хураалтаар гишүүдийн олонх нь Т.Дөлгөөний Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилохыг томиллоо.
 
О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хэнтий 2020-05-09 10:37:13
    Даргын хүү дарга бол ард хүү ямар ч чадвартай байсан гудамжанд энэ хүү Хүүк,Оюук Баагий гуравын хүн дээ
  • Сэрээтэр 2020-05-08 00:59:18
    За, Ганбямба ч Хүүк, Оюук хоёрыг Хэнтийгээс заавал гаргаж ирэх их өрөнд уналаа даа!
  • . 2020-05-07 09:30:05
    Үнэхээр хүн нь зөв бөгөөд мэргэжилдээ сайн бол хэний хүү байх нь хамаагүй л дээ!! Залуу кадраа дэвшүүлэх нь зүйтэй!
  • Зочин 2020-05-07 07:57:10
    Ганбямба олигтой амьтан биш, хүү нь ч мөн баахан дипломын цуглуулга болсон хуурамч амьтан. МАН-ын кран хүчтэй байна. Дан иймэрхүү улс төрийн томилгоо хийгээд л....
  •  2020-05-07 04:24:49
    ялгаа байгаа юм уу? шинэ мөнгөн дээр гарын үсэг нь харагдахаас өөр ялгаа байгаа юм уу?
  • иргэн 2020-05-07 04:04:25
    мэдээ бичиж чадахгуй онон мал ажлаа ег томилохыг томиллоо гэж бичдэггуй л байхгуй юу