Намын бүлэг, байнгын хороод хуралдана
УИХ-ын намрын чуулган өнөөдөр 11.40 цагт нээлтээ хийнэ. Чуулган нээлтээ хийсний дараа намын бүлэг, байнгын хороод хуралдана.

УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан: Намрын ээлжит чуулганы нээлтийн ажиллагааны дараа:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан  “Б” танхимд;
  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан  “В” танхимд

УИХ-ын Байнгын хорооны хуралдаан
14:00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны хуралдаан “А” танхимд:Хэлэлцэх асуудал:

  • Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Намрын ургац хураалтын явцын талаар мэдээлэл сонсох;
  • “Монгол орны ойн цэвэрлэгээний талаар авах арга хэмжээний тухай” Байнгын хорооны 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох;
  • Туул голын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсох.

14:00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:

  • Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх тухай /зөвшилцөх/;
  • Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын Конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийн тухай /зөвшилцөх/.
Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МУИС 2014-10-01 01:08:49
    МУИС-ийн оюутнууд өнөөдөр эрх ашгаа хамгаалан жагсаал хийжээ. МУИС дээр болоод асуудлыг Гантөмөр сайдад танилцуулахад уг нь шийднэ гэж 6 сард надад хэлсэн юмсан. Ярьснаа ажил болгооч, Гантөмөр сайд аа.
  • өира 2014-10-01 01:06:43
    өсбөар