Чингэлтэй дүүргийн хэмжээнд хөдөлгөөнийг бүрэн хязгаарлалаа

“Ковид-19" цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдрийн дадлага сургуулилалтаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цагийн байдал өгсний дагуу танхимын штабын дадлага зохион байгуулагдаж, нийслэлийн хэмжээнд байгаа техник хэрэгслийн судалгаанд тулгуурлан хариу арга хэмжээг авах сургуулилалт амжилттай явагдлаа.

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн хэмжээнд 08.00-18.00 цагийн хооронд хөл хорио тогтоож, дадлага сургуулилт хийх юм. Тухайн хэсгийн хөдөлгөөнийг Төв шуудан - Баруун дөрвөн зам - Гэсэрийн уулзвар - Эх нялхас-Баянхошууны хөтөл - Халзангийн даваа - Сэлбэ гол дагуу Япон цогцолбор -7 буудал - 32-ын тойрог - Баянбүрдийн уулзвар - "Хүрд" компанийн уулзвар хэсгүүдийг хамарч хязгаарлана. Мөн өнөөдрийн сургуулилтаар Буянт-Ухаа спортын ордонд дадлага сургуулилалттай холбоотой хөнгөн өвчтөн эмчлэх 300 орыг дэлгэх, нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлгийн В блокт “Яармаг-100” орыг дэлгэх болон хээрийн эмнэлгийг дэлгэх үйл ажиллагаанууд зохион байгуулагдах юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ??? 2020-05-07 09:16:23
    Хязгаарлалтын бүсийн хойд зах нь "Япон цогцолбор -7 буудал" гэсэн атал Шадивлан, Жигжид хүртэл зам, дэлгүүр бүх юмыг тас хаачихсан байх юм!? Урьдаас хэлэхгүй ...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
    • 2 2020-05-07 09:18:21
      Урьдчилан зарласан хүрээнээс илүү хаалт хязгаарлалт хийгээд хүмүүсийг хүндрүүлээд байх юм? Бидэнд урьдчилан мэдэгдсэн бол хамаа алга л даа!
      172.69.252.147
      Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ  2020-05-07 02:18:29
    ДАЙН ӨЛСӨНЛӨН ЦАР ТАХАЛ МЭДРЭЭГҮЙ ӨССӨН МОНГОЛЧУУДАД ХӨЛ ХОРИО ОНЦ БАЙДАЛ ЯМАР БАЙДГИЙГ АМЬРАЛ ДЭЭР ХАРУУЛОСАНД ТАЛАРХАНА,,,БИД ДЭНДҮҮ БИЛЭГ ТАНХАЙ ДУРААРАА УЛС...
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Цогоо 2020-05-07 01:33:19
    За яахав дээ, тэгээд хөл хорьчихсон бол гэртээ сайхан унтаад амраад зурагтаа хараад өнгөрөөхгүй юу дээ.
    162.158.7.134
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-05-07 01:30:42
    жа мэдлээ хө
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-05-07 01:17:14
    Цонхоо нээж, дуу чимээгүй сайхан бн. Агаар оруулсан шиг утсаа харж, кофeгоо ууж сууна. Шинийн 15 тул үзэмтэй будаа хийлээ. Байгаадаа сэтгэл хангалуун сууцгаая.
    162.158.182.229
    Мэдэгдсэн Хариулах