300 орчим хүнс түгээгчийг авлигын хэргээр баривчилжээ
Баруун Бенгал мужийн засаг захиргаанаас “Ковид-19” цар тахлын хөл хорионы үед хүнсний түгээлт хийж байсан 300 орчим түгээгчийг авлигын хэрэгт буруутган баривчлаад байна.

“Иргэдэд хүнс түгээх систем”-ийг Бенгал мужид хэрэгжүүлж байгаатай холбогдуулан тогтоосон дүрэм журмыг хүнс түгээгчид дагаж мөрдөхгүй байгаа тул дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн юм.

Үүний “TMC” намын удирдлагын дэмжлэгийг авсан зарим нэг түгээгч нар “Иргэдэд хүнс түгээх систем”-д зориулагдсан хүнсний үр тариаг хууль бусаар цуглуулсан, хар зах дээр худалдсан хэмээн сөрөг хүчний зүгээс буруутгаж байна.

Баруун Бенгалын Хүнс хангамжийн сайд Жиоти Приа Маллик “Ньюс 18” мэдээний агентлагт өгсөн ярилцлагад дурдахдаа “Урьд өмнө нь ард иргэдэд хүнс тараахад ямар нэг асуудал үүсч байгаагүй боловч энэ удаа зарим түгээгчид хууль зөрчиж буруу үйл ажиллагаанд оролцсон байна. Үүнийг бид анхаарлын төвд авч цаашид тэдэнд хатуу арга хэмжээ авах болно” гэжээ. 

Мөн тэрээр нэмж хэлэхдээ дээрх түгээгчид хүнсний бүтээгдэхүүнийг байх ёстой хэмжээнээс 50-100 граммаар багаар түгээдэг  байсан гэв.

Үүнтэй холбоотойгоор тэдгээр түгээгчдийн нэрсийг жагсаалтаар гаргасан бөгөөд нийт 272 түгээгчийг саатуулан заримыг нь торгож, баривчилсан байна.

Ням гарагт  гэхэд 14 сая гаруй хүнд хоол хүнс түгээсэн бөгөөд өдөр бүр дээрх тоог нэмэгдүүлж байна. Үүний өмнө буюу 4 дүгээр сарын 16-нд мужийн захирагч Мамата Банержа хүнсний талон эзэмшигчдэд бүтэн сарын турш аливаа хүнсний тусламж үйлчилгээ очоогүй байсан гэх шалтгаанаар Хүнс, хангамжийн газрын нарийн бичгийн даргыг албан тушаалаас нь чөлөөлж байгаагаа зарласан.

“Бүх Энэтхэгийн шудрага үнэ, худалдаачдын холбоо”- ны ерөнхий зохицуулагч Бисвамбар Басу-тай энэ асуудлаар холбогдож асуухад тэдгээр түгээгчдэд ял оногдуулаад зогсохгүй хууль бусаар хадгалсан хүнсний бүтээгдэхүүнийг буцаан олгуулж, хохиролгүй болгох хэрэгтэй гэжээ. Өнөөдрийн байдлаар тус муж улс даяар 20,3 мянган хүнсний түгээгч байдаг ба бид газар дээрх шалгалтыг хийж гүйцэтгэж байна, одоогоор Бенгалд үүнээс өөр асуудал гараагүй байна гэж тэрээр нэмж тодотгосон.

“Ковид-19” цар тахлын улмаас хүмүүс өөрсдийн амжиргааны талаар санаа зовинож байхад “TMC” намын удирдагчид хүнсний түгээлтэд хяналтаа тогтоосон. Бид үүнийг буруушааж, уг авлигын хэрэгт холбогдсон хүмүүст хатуу арга хэмжээ авахыг шаардах болно гэж  “BJP” намын нарийн бичгийн дарга Рахул Синха хэллээ.

Эх сурвалж: in.makers.com

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.