Өмнөговь аймгийн Шивээ хүрэн боомтод коронавирусийн  сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
 
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Монгол Улсад өнөөдөр коронавирусийн халдварын тохиолдол илрээгүй. Нийт 57 хүний шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Мөн Өмнөговь аймгийн Шивээ хүрэн боомтод коронавирус нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Шинжилгээний сорьцыг Улаанбаатар луу авчирч байна” гэлээ.

Манай улсад өнөөдрийн байдлаар 41 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Нийт батлагдсан тохиолдлуудын 60 орчим хувь нь ОХУ-аас ирсэн. Батлагдсан 41 тохиолдлын 80,4 хувь хөнгөн буюу дунд хэлбэрийн, 14,6 хүнд хүндэвтэр, 5 хувь нь маш хүнд гэсэн эмнэл зүйтэй байна. Мөн батлагдсан тохиолдлын 19 эмэгтэй, 23 нь эрэгтэй бөгөөд батлагдсан тохиолдлуудын 10 орчим хувь нь хатгаагаар хүндэрсэн. Одоогоор 13 хүн эдгэрсэн. Үүнээс 4 нь гадаад иргэн байсан гэх мэдээллийг ЭМЯ-аас өглөө. 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus