Улсын Филармони Бид Нэг Гэр Бүл аяныг зохион байгуулж байна
ТШ, АЖ Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармони Коронавирус /Covid-19/ халдварт өвчин дэлхийн дахинд тархсан энэ хүнд үед ар иргэдээ соён гэгээрүүлэх “Бид Нэг Гэр Бүл” аяныг өрнүүлж байгаа билээ. Тус аяны хүрээнд Монгол улсынхаа иргэдийг гамшгаас урьдчилан сэргийлэх, Үндэсний аюулгүй байдлыг хангах үйлсэл хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчиддаа Улсын Филармонийн 170 гаруй ажилчид, уран бүтээлчид нэг өдрийн цалингаа сэтгэлийн хандив болгож нар гардууллаа. 
 
Хандивын үйл ажиллагаанд Улсын Филармонийн дарга С.Баттулга /СТА/, МОНХА-ны дарга Г.Алтан-Од /СТА/ нар оролцсон ба энэ хүнд үе дуусч тайван цаг ирэхэд онцгой байдлын тэргүүн эгнээнд ажиллаж буй эмнэлэг, цэрэг, цагдаа, онцгой байдлын алба хаагчиддаа зориулж “Бид Нэг Гэр Бүл” талархалын тоглолт зохион байгуулахаа илэрхийллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-05-06 08:48:16
    америкууд шиг өгөхдөө сүр үзүүлж авахдаа хулгайч мэт байхаар чимээгүй өг үгүй бол боль
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах