Нэг иргэн эдгэрч, нэг иргэнээс коронавируст халдвар илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдрийн байдлаар вирус судлалын таван лабораторид 307 шинжилгээ хийгдсэн байна. Тусгай үүргийн Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 41 боллоо. Үүнээс 13 хүн эдгэрч гарсан. ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан Турк улсын иргэн эдгэрч дараагийн хяналтын байр луу шилжиж байна. Ингээд эмчлэгдэж байсан бүх гадаадын иргэн эмчлэгдэж гарлаа” хэмээсэн юм.

О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus