Мэдээлэл, харилцаа холбооны салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болно

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, бодлого, үйл ажиллагааг танилцуулах, ажил үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулах зорилгоор 10-р сарын 4-5-ны өдрүүдэд Чингисийн талбайд “Мэдээлэл, харилцаа холбооны салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг  зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөгт Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөрийн компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, техник технологийн шинэчлэлийн талаар мэдээлэл өгөх юм.

Энэ үеэр “Монголын цахилгаан холбоо компани” суурин утас, интернэт үйлчилгээ, олон улсын ярианы 001 гарц, кабелийн телевиз болон лавлах үйчилгээгээ танилцуулан үйлчилгээ тус бүртээ 100 хувь хөнгөлөлт урамшууллыг олгож, шууд үйлчилгээг үзүүлж, аж ахуйн нэгж пүүс компаниуд болон хэрэглэгчдийн гомдол санал, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгөх юм байна.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.