
Монголын хэвлэл, мэдээллийн салбарт ажиллаж буй эрхэм хүндэт сэтгүүлчид, хэвлэлийн эх чөлөөний үр шимийг хүртэгч нийт уншигч та бүхэндээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн баярын мэнд хүргэе.
Монголын хэвлэл мэдээллийн салбарт 2004 оны тавдугаар сард цахим сэтгүүл зүйн шанг татаж www.olloo.mn мэдээ мэдээллийн сайтыг “Өдөр бүр дэлхий даяар” гэсэн уриатайгаар нээж байв. Улмаар 2007 онд Хөрөнгийн зах зээл дээр нээлттэй хувьцаа гаргасан нь амжилттай болж Монголын хэвлэл мэдээллийн салбартаа анх удаа, цорын ганц Нээлттэй хувьцаат компани болон үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.”Оллоо” ХК нь өнөөдрийн байдлаар 430 орчим хувьцаа эзэмшигчтэй байна.
Бид өнгөрсөн хугацаанд хараат бус хэн нэгэн улс төрч, хувь хүний эзэмшлээс ангид үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.
Мөн OLLOO.mn мэдээллийн сайт нь 2014 оноос эхлэн хувьцаа эзэмшигчдийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу “Гэрэл гэгээ” гэдэг уриа дэвшүүлэн нийгмийг соён гэгээрүүлэх танин мэдэхүйн мэдээ мэдээлэл бэлтгэн, гэрэл гэгээтэй мэдээ бүхнийг түрүүлж хүргэх зорилт тавин үйл ажиллагаагаа явуулж байна.
Өнгөрсөн 16 жилийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрээс бидэнтэй хамт байсаар ирсэн уншигч, үзэгч, сонсогчид болон үе үеийн хамтран ажиллагч дэмжигч байгууллагууд, хэвлэлийн салбарт түүчээ болон ажиллаж байгаа Оллоо-гийн хамт олондоо, үе үеийн Оллоо–гоор овоглон ажиллаж байсан бүтээлч хөдөлмөрч залуустаа 16 жилийн ойн баярын мэндийг Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн баярын мэндтэй хамтатган хүргэж байна.
Та бүхний минь үзэг нь хурц, үг нь үнэн байх болтугай.
Olloo.mn вэб сайтыг үүсгэн байгуулагч,”Оллоо” ХК-ий ТУЗ-ийн дарга П.Бүүвэйбаатар