Монгол Улсын нийт гадаад өр 6.8 хувиар өссөн байна
Монгол Улсын нийт гадаад өр 2019 оны жилийн эцэст 30.7 тэрбум ам.доллар болж, 2015 оноос 8.0 тэрбум ам.доллар буюу 35.0 хувь, өмнөх оноос 2.0 тэрбум доллар буюу 6.8 хувиар өссөн байна. Нийт гадаад өрийг салбараар авч үзэхэд, компани хоорондын зээллэг 10.3 тэрбум ам.доллар, бусад  албарынх 8.5 тэрбум ам.доллар, Засгийн газрынх 7.7 тэрбум ам.доллар, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 2.1 тэрбум ам.доллар, Төв банкных 2.0 тэрбум ам.доллар байна.
 
Улсын нийт гадаад өр 2015 оноос өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 0.8 тэрбум ам.доллар буюу 7.1 хувиар буурсан хэдий ч Засгийн газрынх 3.9 тэрбум ам.доллароор буюу 2.0 дахин, бусад салбарынх 4.8 тэрбум ам.доллар буюу 2.2 дахин, Төвбанкных 25.1 сая ам.доллар буюу 1.3 хувь, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 11.6 сая ам.доллар буюу 0.5 хувиар өссөн нь нөлөөлжээ. Нийт гадаад өрийн бүтцийг салбараар авч үзэхэд компани хоорондын зээллэг 33.7 хувь, бусад салбарынх 27.8 хувь, Засгийн газрынх 25.1 хувь, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 7.0 хувь, Төв банкных 6.5 хувийг эзэлж байна.
 
Засгийн газрын нийт өр 2019 оны эцэст 23.9 их наяд төгрөг болж, 2015 оноос 9.5 их наяд төгрөг буюу 65.8 хувь, өмнөх оноос 1.5 их наяд төгрөг буюу 6.9 хувиар нэмэгдсэн байна.
 
Засгийн газрын нийт өр 2015 оноос өсөхөд Засгийн газрын дотоод өр 2.1 их наяд төгрөг буюу 60.5 хувь, Засгийн газрын өрийн баталгаа 1.6 их наяд төгрөг буюу 60.8% хувиар буурсан хэдийч Засгийн газрын гадаад өр 12.6 их наяд төгрөг буюу 59.4 хувь, барих-шилжүүлэх төрлийн концесс 737.7 тэрбум төгрөг буюу 3.8 дахин өссөн нь нөлөөлжээ.Засгийн газрын нийт өрийн 20.4 их наяд төгрөг буюу 85.5 хувь нь гадаад өр, 1.4 их наяд төгрөг буюу 5.9 хувь нь дотоод өр, 1.1 их наяд төгрөг буюу 4.5 хувь нь Засгийн газрын өрийн баталгаа, 1.0 их наяд төгрөг буюу 4.2 хувь нь барих-шилжүүлэх төрлийн концесс байна.Засгийн газрын нийт өрөөс 2019 онд үндсэн төлбөрт 603.4 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 894.5 тэрбум төгрөг төлөгдсөн байна. Үндсэн төлбөрийн төлөлт 2019 онд 2015 оноос 1.7 их наяд төгрөг буюу 73.8 хувиар буурч, хүүгийн төлбөр 329.8 тэрбум төгрөг буюу 58.4 хувиар өсжээ. 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-05-05 04:16:49
    Энэ сангийн сайд арай бишээ ор уйлдвэрлэдэг болсон байна шуу дээ ардын нам 2016 онд ор нэмэхгуй татвар нэмэхгуй гээд л гарч ирээ биз дээ одоо ямар байна арай юм...
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-05-04 11:12:04
    ХЭН 2 ТЭРБУМЫГ ИДЭВ ДЭЭ ЭРХ БАРИГЧИД АА
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-05-04 06:01:17
    Монголчуудын дэрх дорхигүй энэ нийгмийг мөнгө зээлэх хулхидах гэж ойлголсон уг нь энэ нийгэмд хүн хүнээ хулхидаггүй нийгэм шүү дээ
    162.158.6.181
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-05-04 05:55:56
    Сангийн яам нь ТӨЛӨӨД л БАЙНА гэх мөртлөө ӨСӨӨД Л байдаг ямар янзын ӨР ВЭ
    162.158.7.160
    Мэдэгдсэн Хариулах
    • ЯНАГ УХНА ХҮРЭЛСҮХ 2020-05-04 13:03:03
      Хойд хормойноосоо бүр томыг аваад урд хормойгоо нөхөөд байсан юм.
      172.69.68.164
      Мэдэгдсэн Хариулах