Д.Нямхүү: Франкфуртийн онгоцоор ирсэн 274 хүнээс нэг коровирусийн тохиолдол илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар цаг үеийн мэдээлэл хийлээ. Энэ үеэр өчигдөр тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс дахин нэг коронавирусийн тохиолдол илэрсэн гэдгийг мэдэгдлээ. 
 
Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өнөөдрийн байдлаар хоёр хүн эдгэрч, дараагийн шатны хяналт руу шилжлээ. Энэ хоёр хүн 40 гаруй хоног эмчлэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 40 байна. Үүнээс эмчлэгдэж байгаа 28 хүн бий. Эдгээр дотор хатгаатай, халуунтай шинж тэмдэгтэй хүмүүс байгаагаас элэгний хорт хавдартай өндөр настан коронавирусийн халдвар авсан, эмчлэгдэж байгаа. Гурван лабораторид 332 хүнд шинжилгээ хийсэн. 2020 оны тавдугаар сарын 3-нд Франкфурт-Улаанбаатар тусгай үүргийн онгоцоор ирсэн 274 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнээс коронавирус илэрлээ” гэлээ. 

 
О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus