М.Урангоо: Анхны орлогоороо тор дүүрэн нэхмэлийн утас аваад маш их баярлаж, өөрөөрөө бахархаж байсан
“Гар урлалд суралцацгаая” нэртэй группийн админ М.Урангоотой ярилцлаа. Түүний хувьд өөрийн сонирхолдоо хөтлөгдөн интернетээс бичлэг үзэн хэрхэн нэхмэл хийхийг сурч, нэхсэн бүтээгдэхүүнээ цахим орчинд нийтэлж, сургалт явуулдаг юм.

-Сайн уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
 
-Намайг Мөнхбатын Урангоо гэдэг. Нийслэлийн 48-р сургуулийн япон хэлний сонгоны долдугаар ангид сурдаг. Одоо 12 настай. Аав, ээж, дүүгийн хамт амьдардаг.

 - Хэзээнээс эхлээд нэхмэл хийж сурсан бэ? Ямар нэгэн сургалтанд суусан уу? Өөрөө бие дааж сурав уу?
 
-Яг анх дөрвөн сарын өмнөөс юм нэхэж эхэлсэн. Ямар нэгэн сургалтад бол суугаагүй. Интернетээс бичлэг үзэнгээ сонирхолоороо хийж сурсан.

-Яагаад нэхмэл хийж сурах болсон бэ?
 
-Анх гуравдугаар ангидаа эмээтэйгээ хамт малгай нэхэж үзэж байсан. Тэгээд долдугаар ангиас технологийн хичээл дээр нэхмэл хийх хичээл орж эхэлсэн. Тэр хичээлээс санаа аваад бойтогны бичлэг хайж үзээд дүүдээ нэхэж өгч байлаа. Гэрийхэн маань бүгд “Ёстой хөөрхөн болсон байна” гэж намайг урамшуулсан юм. Түүнээс хойш би янз бүрийн зүйлс нэхэж эхэлсэн.


 

- Сургалт явуулдаг гэж сонссон. Хэдэн сургалт ороод байна вэ?
 
-Одоогийн байдлаар нийт дөрвөн сургалт явуулаад байна. Эхнийх нь 3000 төгрөгийн төлбөртэй сандаалны сургалт байсан. Энэ сургалтанд маань 50-60 хүн хамрагдсан. Анхны орлогоороо тор дүүрэн нэхмэлийн утас аваад маш их баярлаж, өөрөөрөө бахархаж байсан. Дараагийн кет, малгай, маскны сургалтууд маань үнэ төлбөргүй хүрсэн байгаа. “Гар урлалд суралцацгаая” нэртэй групп нээн сургалтуудаа явуулж байна.Одоогоор манай групп 1000 гаруй гишүүнтэй болсон. Удахгүй илүү олон сургалтууд явуулах гээд бэлтгэл ажлаа хангаж байна.

- Ирээдүйд ямар мэргэжилтэй болно гэж төлөвлөж байна вэ?
 
- Би ирээдүйд мэс заслын эмч болно. Мэргэжлээрээ гадаадад сурах зорилготой байгаа. Эхлээд Япон улсад, дараа нь АНУ-д суралцахаар төлөвлөчихсөн. Бас хажуугаар нь гар урлалын бүтээлүүдээ хийгээд, илүү олон хүмүүст сургалтаа ороод явна.

-Өчигдөр нэг чалленж эхлүүлсэн байсан. Энэ талаараа тодорхой мэдээлэл өгөөч?
 
-Одоо дэлхий нийтийг хамраад байгаа коронавирусээс урьдчилан сэргийлж өөрсдийн гараар маскаа урлан түк-ийн ажилтан, цагдаа, эмч гэх мэт бидний төлөө нойр хоолгүй ажилладаг хүмүүст тарааж өгөхөөр энэхүү чалленжийг эхлүүлсэн. Маск хийх зааврыг би группд оруулсан байгаа.Энэхүү аянд хамрагдах хүмүүс өөрсдийн гараараа маск нэхэж,  таван сарын 10-ны өдрийг хүртэл хэн нь бусдаасаа илүү маск тараан тэр хүнийг шалгаруулаад дараагийн сургалтанд төлбөргүй суралцуулна. Мэдээж маск тарааж буйгаа батлан "Гар урлалд суралцацгаая" группдээ зурган хэлбэрээр пост оруулсан байх ёстой.
 
-Цахим орчинд групп нээн, түүндээ суралцаж, мэдсэн зүйлсээ хүмүүст хүртээхэд хэр зэрэг хүлээн авч байна вэ?
-Сургалтанд хамрагдсан хүмүүсийн нэг хэсэг нь намайг багш аа, нөгөө хэсэг нь багш дүү гэж дууддаг. Энэ нь надад үнэхээр сайхан байдаг. Бүгд эергээр хүлээж аван тусалж дамжиж байгаад баярлаж явдаг. Энэ бүх хүмүүсийнхээ итгэлийг алдахгүйн тулд улам их хичээж, өшөө олон зүйл хийнэ гэсэн бодолтой байна.
 















Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ariunaa 2020-05-05 23:56:43
    Duudee oeson tavchik eguudei um be? Amjilt husie. Ti
    162.158.6.181
    Мэдэгдсэн Хариулах
  • tugsuu tuugii 2020-05-05 06:55:41
    мундаг багш дүүдээ илүү их амжилт гаргахыг хүсье
    172.69.45.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Амжилт 2020-05-04 14:51:14
    Үнэхээр хайр хүрмээр охин юмаа. Гэхдээ хэрүүлд сайн гарууд ийм юм уншиж кайф авч чадахгүй байхаа. Мундаг охинд амжилт
    162.158.89.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Хотын унаган 2020-05-04 07:26:38
    мундаг охин байна
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • olon huuhdiin uvoo 2020-05-04 01:49:18
    iimajilsag,zorilgoo todorhio;chihson,avyaslag jaahan ohinoor baharhahgui hun bj chadah uu,estoi mundaaa.ulamih amjilt,az jargal erooe
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах