Б.Лхагва дарга аа, ШТС-уудад хийсэн шалгалтын хариу хэзээ гарах вэ
Автомашинд ямар бензин хэрэглэж болох нь тухайн автомашины төрлөөс шалтгаална. Манай улсын хувьд шатахууныг октаны тоогоор нь AИ92, AИ98, AИ95 гэх мэтээр ангилдаг. Автомашины каталогид хэрэглэж болох октаны доод хэмжээг заасан байдаг. Тэгэхээр унаж буй машиныхаа шаардлагад заасны дагуу шатахууныг хэрэглэх нь зүйтэй. Ихэнх суудлын машины каталогид 91-ээс дээш октаны тоотой шатахуун хэрэглэхийг зөвлөсөн байдаг. АИ92 хийх машинд АИ95 хийнэ гэдэг тухайн машинд сайн нөлөөтэй. Харин АИ80 хийж болохгүй. Мөн  октаны тоо 95-аас дээш байх шаардлагатай машин унаж яваа тохиолдолд AИ92 шатахуун хийх нь машиныг эвдэлж, эд ангийг гэмтээх эрсдэлтэй.

Яг энэ асуудалтай холбогдуулан шатахуун түгээх станцуудын октаны тоо байх ёстой хэмжээндээ хүрэхгүй байгаа тухай шүүмжлэлүүд гарах болсон. Иймээс өнгөрсөн ШӨХТГ-аас өнгөрсөн 20-нд гэнэт хэвлэлийнхнийг цуглуулан шатахуун түгээх станцад гэнэтийн шалгалт хийх гэж байгаагаа задалсан. Гэвч нийгэм даяараа зарласан гэнэтийн шалгалтын хариу өнөөдрийг хүртэл гараагүй байгаа юм.

 Тус газраас мэдээлэл хийхдээ “ШӨХТГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар, Стандартчилал хэмжилзүйн газраас ажлын хэсэг гарч нэгдсэн удирдамжтайгаар бензин шатахууны чанар, дүүргэлт, хэмжээнд хяналт шалгалтын ажлыг эхлүүлж байна. Бензин шатахууны жижиглэнгийн борлуулалт хийж байгаа шатахуун түгээх станцуудад түүврийн аргаар мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн хоёр ажлын хэсэг шалгалт хийнэ. Бүх шатахуун түгээх станцад гэнэтийн шалгалтаар шатахуунаас нь дээж аван, төв лабораториор шинжлүүлж хариуг нь ирэх долоо хоногоос мэдээлнэ” гэсэн юм.
Гэвч Б.Лхагва дарга амласан хугацаандаа шалгалтын хариуг мэдээлсэнгүй.

Өмнө ШӨХТГ-аас энэ төрлийн шалгалт хийж, импортлогчдыг 87 октантай шатахуун импортлоод, октан өсгөгч нэмж, АИ-92 маркийн бензин хэмээн борлуулдаг гэх дүгнэлт хийсэн. Тэд октаныг нь 96 хүртэл өсгөсөн шатахууныг АИ-92 хэмээн борлуулж байсныг шалгалтаар илрүүлсэн байдаг. Улмаар импортлогчид тус газрын мэргэжилтнүүдийг буруу дүгнэлт гаргасан гэж заргалдаж, шүүх цагдаад тулсан байдаг. Харин энэ удаад ШТС-ууд дээрх зөрчлөө арилгасан эсэх, олон нийтэд стандартад нийцсэн бүтээгдэхүүн борлуулж байгаа эсэхэд хийсэн шалгалтын дүн дуншсаар байна.
 
О.ОНОН 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-05-05 00:11:34
    шатахуун хэрэглэгчдийн холбоотой хамтарч хийвэл л үр дүнд хүрнэ Лхагва шалгалаа юу тогтоолоо юу
  • Баатархүү 2020-05-04 23:51:50
    Шатахуун түгээх станцуудад шалгалт хийнэ гэж урьдчилан зарлачихаад хийсэн болж гэнэ. Шалгалтыг тэгж хийдэг юм уу малнуудаа.
  • Иргэн 2020-05-04 12:18:37
    хүрэлсүх иймэрхүү новшнуудаа зайлуулаач.
  • Зочин 2020-05-04 07:36:42
    Чимээгүй болчихлоо Бодвол авилга аваад амаа таглуулаа биз дээ Тэгээгүй юм бол хариу өгөх байлгүй дээ
  • Иргэн 2020-05-04 05:12:05
    Шатахуунд хийсэн шалгалтын дүн өнгөрсөн долоо хоногт гарсан,даанч танилцуулахгүй байна.Энэ ШӨХТГ гээчийг татан буулгах хэрэгтэй,ямар ч хэрэггүй байгууллага.
  • ухна 2020-05-04 03:20:06
    Наад ажил хийдэггүй зүгээр татвар төлөгчийн мөнгө цуслаж байгаа газраа татан буулгаач төрийн бус болгоод жирийн иргэдийг оруул !!!!!!!!!!!!!!
  • Зочин 2020-05-04 02:37:29
    Наад хүн чинь ийм шалгалт хийх чадвартай хүн мөн үү шалгалтыг зарлаж байж хийдэг юм уу?
  • Лхагваа 2020-05-04 01:35:02
    Хэцүү л дээ, хамаг томчуудын хоолны тогоо руу өнгийсөн болоод байна.
  • lhAgbaa 2020-05-04 00:54:51
    Za gargan aa.hezee negen tsagt
    • bolgoomjil 2020-05-04 08:06:52
      bi xeden gazraas jaal avilga avaadaxiya tegeed xariugaa ognoo oilgomjtoish dee manaixan A92 -n orond A95 ogch bna shuu dee ta nar yagaad xardaad bgaa yum
      172.69.45.135
      Мэдэгдсэн Хариулах
      • bolgoomjil 2020-05-04 08:08:09
        bas 10l shaxaxyn orond 8.5l shaxaj bna zovxon ta xediigee mongoloo bodood l ingej ajillaj bna daa kkk