Д.Нямхүү: Сөүл -УБ чиглэлийн нислэгээр ирсэн нэг хүнээс коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхийн 215 оронд бүртгэгдэж,  3,4 сая хүн халдвар авч, 239,000 нас барж, нэг сая гаруй хүн эдгэрч, 2 сая гаруй хүн эмчлэгдэж байна. ОХУ-д 7933 шинээр бүртгэгдэж, халдварын нийт тохиолдол 114 431, нас барсан хүний тоо 1169 болсон байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:  2020 оны 04 сарын 30-ны өдөр Сөүл -УБ чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн  281 зорчигчид шинжилгээ хийснээс 1 хүнд коронавирус илэрч хяналтад аваад байна. Энэ нь коронавирусын 39 дэхь тохиолдол болж бүртгэгдлээ. Нийт 4 лабораторид 350 хүнд шинжилгээ хийсэн. Франкфуртын онгоцоор явах гэж байгаа нэг хүнд коронавирусийн халдвар илэрсэн гэсэн буруу ташаа мэдээлэл явсан, яригдаж байгаа хүнд эсрэг бие үүссэн байсан /коронавирусээр хөнгөн өвдөөд эдгэрсэн гэсэн үг, өвдсөн гэсэн шинж тэмдэг үлдсэн гэж ойлгож болно/ ойрын хавьтлын 15 хүнд коронавирусийн илрүүлэх шинжилгээ хийсэн бүгд сөрөг гарсан. МУ-д коронавируст халдварын анхны тохиолдлоор бүртэгдсэн Франц улсын иргэн эдгэрээд  Монгол Улсын Засгийн газар,ард түмэнд болон  эмчилж эдгээсэн Ц.Чинбаяр ахлагчтай баг хамт олон нийт эмч мэргэжилтнүүддээ баярласнаа илэрхийлээд нутаг буцсан гэлээ.
Бусдад түгээх
  • gplus