Бие даагчдын нэрсийг зарлаж, намууд батламжаа гардав
УИХ-ын 2020 оны сонгууль ирэх зургадугаар сарын 24-нд товлогдсон.  Иймээс энэ өдрүүдэд сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх ажлууд эрчимжлээ. Тухайлбал,  УИХ-ын сонгуульд оролцох нам эвслүүд пүрэв баасан гарагт СЕХ-оос батламжаа гардсан бол даваа гарагт Үндэсний Аудитын газраас УИХ-ын сонгуульд бие даан өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн 208 бие даагчийн нэрийг ил болголоо. 
 
Энэ мэт өнгөрөгч долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе ээ. 
 
Намууд УИХ-ын сонгуульд оролцох батламжаа гардлаа
 
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийн баримт бичгийг нягтлан шалгасан хуульд заасан шаардлагыг хангасан эсэх дүгнэлтийг хэлэлцэн 15 нам, 4 эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэн шийдвэрээ гаргасан юм.  Хуулийн дагуу бүртгэгдсэн намуудад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 01-ний өдрүүдэд батламж гардууллаа. 

Пүрэв гарагт АН, Эх Орончдын Нэгдсэн нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам, Их Эв нам, Зон Олны нам, Дэлхийн Монголчууд нам, Та бидний эвсэл /Монгол Ардын Хувьсгалт нам, Иргэний Зориг Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн нам/  тус тус  сонгуульд оролцох батламжаа гардсан бол баасан гарагт  МАН, Эх орон нам, Ардчилал шинэчлэлийн нам, ШИНЭ нам, Бүгд Найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол Үндэсний Ардчилсан намын “ШИНЭ ЭВСЭЛ”, Ард Түмний Олонхийн Засаглал нам,  Зөв хүн электорат /Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын Социал Демократ нам, Зүй ёс нам тус тус сонгуульд оролцох батламжаа гардлаа. 
 
Гурван удаагийн чартер нислэг үйлдлээ
 
УОК, Засгийн газрын шийдвэрээр гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн долоо хоногийн пүрэв гарагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 7 улсын 278 иргэн эх орондоо ирлээ. 

Харин энэ сарын 1-нд буюу өчигдөр Сөүлээс тусгай нислэгээр зөвхөн БНСУ-д байгаа 271 иргэн ирсэн бол өнөөдөр буюу тавдугаар сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хотоос 13 улсаас дамжин ирж буй 263 иргэнээ татан авахаар тусгай үүргийн онгоцоо нисгэлээ. 
 
М.Энхсайханыг цагдан хорьсон шийдвэрийг хэвээр үлдээв
 
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020-04-23-ны өдөр шүүгдэгч М.Энхсайханд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг дараагийн шүүх хуралдаан хүртэл /2020.05.05/ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

 Шүүгдэгч М.Энхсайханы өмгөөлөгчийн зүгээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийг хүссэн гомдлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд гаргасан. Шүүх бүрэлдэхүүн гомдлыг хянан хэлэлцээд М.Энхсайханы цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн, өмгөөлөгч Д.Оросоогийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн юм. 
 
"Эрдэнэс-Тавантолгой майнинг"-ийг татан буулгав
 
Засгийн газрын даваа гарагийн ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолын хоёрдахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэв. Ингэснээр тогтоолын дагуу байгуулагдсан  “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК татан буугдлаа.  

Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолын хоёр дахь заалт
 
2.Тавантолгой нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан гадаад улсын хөрөнгийн биржээр арилжаалахтай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (А.Ариунболд)-т тус тус даалгасугай:
 
2.1. Олон улсын хөрөнгийн зах зээлээс боломжит богино хугацаанд хамгийн бага зардлаар хөрөнгө босгох зорилгоор холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн охин компаниудыг байгуулах;
 
2.2. Тавантолгой нүүрсний ордын үнэ цэнийг цаашид үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдээс эхний ээлжинд MY-011943 дугаар бүхий Цанхийн зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн охин компанид эзэмшүүлэх;
 
2.3. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн охин компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад улсын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулагчдад санал болгох, 70 буюу түүнээс доошгүй хувийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК эзэмшиж байхаар зохион байгуулах;
 
2.4. Гадаад улсын хөрөнгийн биржээр хувьцаа арилжаалах үйл ажиллагааг богино хугацаанд зохион байгуулах, түүнтэй холбогдсон татвар, зардлын хэмжээг хамгийн бага байлгах чиглэлээр зохих арга хэмжээ авч ажиллах.
 
Өндөржүүлсэн бэлэн байдлыг хугацааг сунгалаа
 
Долоо хоногийн мягмар гарагт УОК-ын 20 дугаар ээлжит хуралдаанаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх талаар хэлэлцэн 2020 оны 05 дугаар сарын 31-нийг дуустал хугацаагаар сунгахаар шийдвэр гаргалаа. 
 
Бааркараоке зэрэг байгууллага 00:00 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулж болно
 
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнгөрсөн сарын 30-нд гаргасан захирамжаар зарим ААН-үүдийн үйл ажиллагаа явуулах боломжтой боллоо.

Захирамжид нийслэлийн эдийн засаг, хувийн хэвшлийн байгууллага, түүнд ажиллагчдын үйл ажиллагааг дэмжих зорилгоор, мөн Засгийн газраас өгсөн үүрэг чиглэл, иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлт, саналыг үндэслэн нийслэлийн нутаг дэвсгэрт стандартын шаардлага хангах хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа спорт заал, бассейн, бүжгийн клуб, сургалтын төвийн тэнхимийн сургалтаас бусад сургалтын үйл ажиллагааг нээхээр заажээ. 

Мөн архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00-00:00 цаг болтол сунгасан бол шашин сүм хийдийн байгууллагууд зөвхөн дотоод үйл ажиллагаагаа эрхэлж болохыг захирамжид дурьджээ. Ингэснээр баар, караоке зэрэг байгууллага 00:00 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэж байгаа юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-05-04 01:14:59
    жинхэнэ ажиллах хүмүүс нь нэр дэвшихгүй байгаа шүү дээ. мөнгөөр 76-н суудал худалдаж аваад мөнгө олох арга гэж хараад байгаа хүмүүс л нэрээ дэвшүүлж байгаа. эрт...
  • Kazaaak 2020-05-03 10:33:32
    Za end neg hun kazakuudiig bicheed baigaan harin nuguu hulagai alna talna geel baidag garud tag baihiin aimaar sonin bugdeere kaz boltsiimuu haashaa yum
  • сонирхолтой 2020-05-03 09:16:03
    сонгууль дөхөхөөр л жигтэйхэн олон эх орончид гараад ирнээ, лайтай. гоё гоё үлгэр яриад л ... тэр үлгэртээ хүмүүсийг яаж итгэнэ гэж найддаг юм бол ?
  • Болд 2020-05-03 01:52:47
    Монгол бүсгүйчүүдийн нэрийг хугалаж байгаа авгай нар олон болоод байна. -"Зариг"-ийн Өнөрцэцэг, Хулан, Мөнхбаясгалан, Оюунчимэг, Ундраа/МАН/, Батчимэг/АН/ м...
  • KAZ 2020-05-03 00:20:27
    ENE KAZAHUUDIIG ZAILUULAA, KAZ IHTEI GAZAR SAIN YUM UZEHGUI SHUU, KAZ GEEL BICHNE HENCH DUGARAHGUI BNA, TUMEN KAZAK UB-D BNA HURDAN ZAILUULAH HEREGTEI
  • KAZAH 2020-05-03 00:19:04
    ENE KAZAHUUDIIG ZAILUULAA, KAZ IHTEI GAZAR SAIN YUM UZEHGUI SHUU, KAZ GEEL BICHNE HENCH DUGARAHGUI BNA, TUMEN KAZAK UB-D BNA HURDAN ZAILUULAH HEREGTEI
  • KAZ 2020-05-03 00:17:38
    Mash olon mongol nertei KAZUUD bna turuus holduul zailuuul, Huuhai KAZ iig bichiheer hench yum bichihgui bna, halhuud aigaad baigaamuu haashaa yum ZAIL KAZ
  • Од 2020-05-02 09:45:02
    АМЖИЛТ СОНГУУЛЬ ЯАХАВ ИРЖ БУЙ ИРГЭД Л ЧУХАЛ
  • Бат 2020-05-02 08:12:41
    Энэ сонгуульд ард түмэн минь намчирхал яахав нэг л удаа Шинэ нам шинэ хүмүүсийг дэмжэцгээе тэгвэл төр хяналттай ажиллаж ард түмэн хожно таньд өөр гарц бай...