Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
Богдхан уулын зүүн талд өнөөдөр дахин гал гарчээ. Түймрийг унтраахаар 11.00 цагийн орчимд нийслэлийн Онцгой байдлын албаны 37, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дөрөв, ойн хээрийн эргүүлийн дөрвөн ажилтан нийт 60 гаруй хүн ажиллаж, 13.18 цагт цурманд оруулсан байна. Түймэр нь нийт 1.5 га талбайг хамарсан бөгөөд галыг бүрэн унтраахаар ажиллаж байна.
 
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмботой ууланд гал гарахад Онцгой байдлын албаныхан ажиллаж, бүрэн унтраасан юм. Уг түймэрт нийт 4  га талбай өртөж шатсан. Мөн дөрөвдүгээр сарын 26-нд Богд ууланд дахин ой хээрийн түймэр гарч, 2.5 га газар шатсан.
 
Дөрөвдүгээр сард нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан 160 гаруй дуудлага ирж, нийтдээ түймрийн улмаас 10 га газар шатжээ.
 
Он гарсаар 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор зэрэг 12 аймгийн 38 суманд нийт 59 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдээд байна.  
 
Дээрх түймрийн улмаас урьдчилсан байдлаар 83413,5 га талбай өртөж, 3 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж урьдчилсан байдлаар нийт 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
 
Иймд, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг  анхааруулж байна
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine