Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч байсан хүн лоббидож Гутайн даваанд лиценз өгсөн байдаг
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
 
 Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 
 
 УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: МУ 2020 он гэхэд нийт газар нутгийнхаа 25 орчим хувийг тусгай хамгаалалтад авна гэсэн байгаа. Өнгөрсөн жилийн 30 хугацаанд байгалийн баялгийн ашиглах нэрийдлээр нэлээд сүйтгэсэн. Одоо үргэлжилж байна. Зөвшөөрөлтэй зөвшөөрөлтэй алт ухаж байгаа маш олон хүн байна. Дархан-Уул аймгийн Шарын гол бол нүд халтирмаар болчихсон. Монгол Улс эзэн байгаа бол үүнийгээ харуулмаар байна. Ховд, Говь-Алтай аймагт байгуулсан УЦС байгальд маш их эерэг нөлөө үзүүлсэн. Яг ийм байдлаар байгалиа сэргээх хэрэгтэй. Дархан цаазад газруудад өгсөн санхүүжилтын 90 хувь нь цалин болчихдог. Долоон хувь нь урсгал зардал, гурван хувь нь менежмент. Бид бусад улсын туршлагыг судлах хэрэгтэй байна. Өнгөрсөн 30 жилд алт олборлолтоос ямар хохирол учирсан бэ? Үүнийг мөнгөн дүнгээр хэлж чадах уу?
 
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: МУ-ын хэмжээнд есөн газрыг буюу байгалийн нөөц, цогцолбор, дурсгалт гэсэн газруудыг тусгай хамгаалалтад авч байга.
 
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:  Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваатай холбоотой асуудал сэтгэл эмзэглүүлж байна. Тэнд зөвшөөрөлтэй дөрвөн ААН анхаарлаа хандуулж бодитойгоор шийдэж өгөөч гэсэн байдлаар гадны хуулийн фирмүүд хөлсөлчихсөн, гишүүдэд нэлээд танилцуулга ирүүлсэн, тодорхой хэмжээнд дарамт шахалт үзүүлж байгаа асуудлууд бий. Үүнийг тусгай хамгаалалтад авахаар өөр аргагүй байдалд хүрсэн. Цаашид тусгай хамгаалалтад авах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Тусгай хамгаалалтад авснаар маргаан үүсэж таарна. Төрийн захиргааны төв байгууллага хохирлын хэмжээг тогтоох асуудал яригдана. Гэвч хууль зөрчиж олгогдсон лицензүүдийг хүчингүй болгохгүй бол оройтох  нь.
 
УИХ-ын гишүүн М.Билэгт: Замбараагүй олгогдсон лицензүүд дээр хязгаарлалт тогтоож байгаа нь зөв эхлэл. Монгол Улс цаашид хойч ирээдүйдээ түйрэн болсон газар нутгийг хүлээлгэж өгөх хэмжээнд хүрээд байна. Өнгөрсөн хорин жил бид алт хөтөлбөр гэж ярьсаар л байсан. Гэтэл бидний хойч ирээдүй яах юм бэ? Алт хөтөлбөрийг хязгаарлаж, үндэсний нөхөн сэргээгддэг баялаг дээр түшиглэж валютын эх үүсвэртэй болох асуудлыг хуульчилж, дахин уул уурхайн лицензүүдэд хязгаарлалт тавих, дахиж олгохгүй байхад ямар бодлого барьж байгаа вэ?
 
 УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Есөн газрыг тусгай хамгаалалтад авч байгаагийн дотор  Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваатай холбоотой асуудал лицензийн маргаантай байгаа. Лиценз олгохдоо газрын зураг байсан голыг байхгүй гэх мэтээр лиценз олгосон асуудал гаргаж байгаа. Энэ лицензийг олгосон албан тушаалтанд хариуцлага яригдах ёстой. Уг лицензийг хууль бусаар олгосон гэдгийг тогтоосон.
 
 УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Компаниудыг буруутгахгүй. Компаниудын цаана манай улстөрчид тэр дундаа Ерөнхийлөгч байсан хүн лоббидож энэ лицензийг өгсөн байгаа юм. Батширээт гэдэг энэ газар бол Монголын Эзэнт гүрний туурь гэж ярьж болохуйц Биндэр сум 1206 онд Эзэнт гүрэн байгуулагдсан. Онон, Хэрлэн, Балж нууц товчоонд гардаг Гурван голын сав газар Дадал сум Дэлүүн болдог Их эзэн Чингис хааны төрсөн нутаг, Баян-Адарга их хатдын нутаг, Норовлин Шихихутагийн төрж өссөн энэ газрыг дамнан урсдаг голын эхэнд байгаа ийм уул уурхайн газар юм. Би уул уурхайг эсэргүүцдэг хүн биш. Гэхдээ Монголын эзэнт гүрний түүх болсон гурван голын сав газраа сүйтгэмээргүй байна. Хувийн хэвшлээ дэмжилгүй яах вэ? Гэхдээ Сүхбаатарын талбайгаа өгөх хэмжээнд лоббидож болохгүй юм.  Монголын төр ганцхан уулыг хамгаалж чадахгүй байна гэж байхгүй.
 
 Ийнхүү санал хураалт явуулснаар дээр дурдсан газруудыг тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ. 
 
О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дорж 2020-05-05 02:31:23
    Оюун-Эрдэнэ чи жаахан дэгс ярьдаг шүү. Тэр Ерөнхийлөгч байсан хүний нэрийг зарла. Харин ордыг яахаа төр нь шийдэг. Ашиглах нь зөв.
  • baatat 2020-05-04 14:43:14
    aisan bn huurhii
  • Нэрээ хэлээч 2020-05-04 09:18:10
    Нэрийг нь хэлээчээ. Худалаа яриад байгаа юмуу
  • зочин 2020-05-04 08:15:05
    Элбэгдоржоос өөр хэн байдаг юм. Он нь таарч байна. Яасан ханадаггүй,бодлогогүй юм бэ.
  • АРД 2020-05-04 05:55:36
    Ерөнхийлөгч байсан хүнээ нэр устай нь зарлаа ч юунд нь нэрлэж чадахгүй гурайтдаг байнаа тэр хүнээ шүүхэд өг харин шудрага байна шүү...
  • Оюун 2020-05-04 05:10:35
    Энэ гэж нэг попордож бнаа бн аль дийлсэн тааруу далжийдаг юмнууд бүх л цаг үед бсан хойшид ч бх болно доо
  • Зочин 2020-05-04 02:32:00
    Санал хүсэлт хэн ч юу ч гэж тавьж болно. Цаана нь төрөөс олгосон ажил үүрэг, хуулийн хүрээнд ажиллаж чадаагүй лиценз олгох эрхтэй албан тушаалтан буруутай.
  • Ган 2020-05-04 01:36:01
    Нэрийг нь зарлаач. Тэр хүнээ шантаажилж өөртөө ашигтай байдал үүсгэх гээгүй л юм бол юундаа нэрийг нь нууж хамгаалаад байгаан?
  • ханхэнтти 2020-05-04 00:22:15
    Багабанди гээд рэлэх гнэд айгаад өаыгаан попнрдэнэ бхцаан Хэнтиычүүд ёамайг тоохгүй
  • suhee 2020-05-03 23:19:23
    chi tiim MUNDAG HUN BOLOH GEED BAIGAA UYM. BOL SHIUUD NERIIG HEL ZA HUDLAA PILDAG ZAN GARAG OOGIIG HARAAD BAAGII . baaGIIG HARAAD EEGII . EEGI...
  • зочин 2020-05-03 22:48:07
    Уул уурхайг хувийн компанид биш олон нийтийн хяналт олон нийтийн засаглалтай,эсвэл улсын компануудад бүх ашиглалтын лицензийг шилжүүлбэл ард түмэнд ашигтай.
  • Ol 2020-05-03 03:57:58
    Дамба Триоресурс д шроог нь ашигласны дараа зарсан, хуу нь МАН ийн Улс термйн ажилтан Энхцаг. Попордэнэ эзэн нь танай цагаан байгинд л байна.
  • Batt 2020-05-02 11:05:05
    Elbegdorj l bhgui yu muu huvhai hujaa
  • од 2020-05-02 07:11:58
    ашигт малтмалын хууль аймшгийн хууль.
  • K 2020-05-02 05:32:53
    Huuy. Gemt hereg nuun daragduulsan oyunerdene.. medseer bj helehgui ni ee
  • Zochin 2020-05-02 05:00:26
    Ene zaluugiin ambitsad hyazgaar alga. Hiisen ajil baihgu hooson pop, erh medlin tuluu heniig ch zoliosollj hentei ch hamtardna
  • зочин 2020-05-02 01:45:42
    Ер нь бүх нутгаа л Тусгай хамгаалалтад оруулчих, хоёрын хооронд 20, 30 хувь гэж байхаар тэгээд л ойлгомжтой болно эх орончдын дүр төрх улам тодорно
  • Oloo 2020-05-01 11:54:45
    Дамба уул уурхайн холбооны ерэнхийлэгч бсан. МАН ын Улс тэрийн ажилтан Энхжингийн аав.
  • Ugluu 2020-05-01 10:54:26
    Попордэнэ ээ! Наад Гутайн даваа ны ордны эзэн чин танай эзэн чин танай МАН вн улс терийн ажилтан Дамбын Энхжин шуу дээ. Чи менгенээс сонгуульд нилээд авч идсэн....
  • Ж.Цэнгэн 2020-05-01 08:49:27
    Ерөнхийлөгч байсан хүний лобби гэдэг нь П.Очирбатыг хэлж байгаа юм. Өөр ч бас эвгүй юм дуулдаг шүү.
  • Hhhh 2020-05-01 08:37:24
    Ooroo erdenetiin ih horongiig zov l hadgalj baigaa daa. Daraa ni bas nogoo hediigee araas oimsoo gozolzuulah viidee
    • Zochiin 2020-05-03 08:58:16
      2019 ond U.Hurellsuh A. Tsenhert litsents tsutsalsan. Ter mash zuv. Odoo Bayanhongor, Hentiig chuluul.
  • ХУУЛЬЧ  2020-05-01 06:11:55
    Л ОЮУН-ЭРДЭНЭ ЧИНЬ ХАРИН ЯВАН ЧАНГАРААД БАЙГАА ИРЖ БАЙГАА ЦАГИЙН ТӨЛӨӨЛӨЛ БОЛОЛТОЙДОГ ,,,,2020,05,25 НААС ҮНДСЭН ХУУЛИЙН 6-Р ЗҮЙЛИЙН ЗААЛТЫГ ДАГАЖ МӨРДНӨ ДӨӨ
    • Илжигийг барьж хорь, Шаардаж байна 2020-05-01 06:28:59
      Элбэгдоржийг барьж хориоч. Дуудуулаад ирэхгүй болохоор Интерполоор хайсан. Яах гэж Интерполоор хайсан болж байна. Үтэр түргэн 461-т хийгээд үнсэн товрого болго....
  • Иргэн 2020-05-01 05:45:25
    Гурван голыг сав дахь лицензүүдийг хүчингүй болгож, энэ газрыг дархан цаазтай болгох нь зөв. Лиценз олгосон хүмүүсийг АТГ-т өгч шалгуулах хэрэгтэй.
  • ЗОЧИН 2020-05-01 05:40:13
    ЭЛБЭГДОРЖ ГЭЖ МУУ ИЛЖИГ ЭЗЭН ЧИНГИСИЙН ,УСӨН ХӨЛТ ЦАГААН ТУГИЙГ БУЗАРЛАНА.ДАВРААД ТӨРСӨН НУТГИЙН УХАЖ БГАА ҮХЭХ ЯЛТАЙ НОВШ ДОО
  • Зочин 2020-05-01 04:53:00
    Цэгцлэх цаг олсоон. Еерийнхее толгойгоор хегжье. Ашигт малтмалгуй улс байсан бол яах гэж, болж л таарна.
  • Зочин 2020-05-01 04:42:34
    Хурдан лецензийг нь цуцлаад тор байдаг бол хураан авах хэрэгтэй шуу дээ маш их ярьж байна хийсэн ажил бага байна бух эрх мэдэл байхад одоо юу хэрэгтэй юм вэ
  • asdf 2020-05-01 04:14:12
    Neriin l shuud heleldee ac min, dandaa l neg bituu onisogo shig um yarij baih um
  • Anhaar 2020-05-01 04:09:37
    Demjij b naa ! Deer durdagdsan gazruudiig tusgai hamgaalalatad awhiig Ard tumen shaardaj jagsah bolno shuu !