Д.Нямхүү:Ард иргэд маань дор бүрнээ анхаарч,бусдадаа хатуу шаардлага тавьж чадсанаар  монгол улсыг аварч байгаа юм
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Дэлхийн 215 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Шинээр Таджикистан болон Комарын аралд халдвар бүртгэгдэж нийт 3.2 сая гаруй хүн өвчилж, 233,000 хүн нас барж, нэг сая гаруй хүн эдгэрч гарсан байна. Бразил улсад шинээр 7218 тохиолдол бүртгэгдэж нийт халдварын тоо 85 мянга гаруй болсон байна. Мөн тус улсын нас баралтын тоо 435-д хүрсэн байна. ОХУ-д 799 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдлын тоо 106 498 болжээ. ХБНГУ-д лабораторийн PCR шинжилгээнийхээ хүчин чадлыг сайжруулж өмнө нь авч байснаасаа хоёр дахин их буюу 860 гаруй мянган шинжилгээ хийх хүчин чадалтай болсон байна. Тус улсад 1478 тохиолдол бүртгэгдэж нас баралтын түвшин 4 хувьд хүрчээ.
МУ-ын хэмжээнд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр халдвар шинээр бүртгэгдээгүй. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:  Өчигдөр бид эхний чартер онгоцоо хүлээн авлаа. Үүнээс ХӨСҮТ-д таван хүн тусгаарлагдсан. Бусад нь тусгайлан бэлдсэн ажиглалтын байрнуудад хувиарлагдсан. Бид цаашид 21 хоног  ажиглалт хяналтанд байлгаж шинжилгээг давтан авна. Өчигдөр хүмүүсээ байрлуулаад нэлээн оройтсон. Тиймээс өнөөдөр эхний сорьцоо авах ажлыг зохион байгуулах болно. Бидний хувьд аюул өнгөрөөгүй, дахиад хоёр онгоц ирнэ. Тэгэхээр ард иргэд маань дор бүрнээ анхаарч бусдад хатуу шаардлага тавьж чадсанаар та монгол улсыг аварч байгаа юм гэлээ.
 
Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus