1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдрөөс олгож эхэлнэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн жил нэг их наяд төгрөгийн ашигтай ажилласнаа зарласан. Иймээс тус компани 1072 хувьцаа эзэмшигчиддээ тавдугаар сарын 1-ээс буюу өнөөдрөөс ногдол ашгаа тараахаа мэдэгдсэн юм. Ингэхдээ нэгж хувьцааг 90 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд 1072 хувьцаатай иргэнд 96480 төгрөгийн ашиг хуваарилах юм.  Хувьцааны тоо ширхэгийн хувьд иргэн бүр өөр байгаа.   Иргэдийн хувьд 158989 дугаарт регистрийн дугаараа англи галигаар илгээн өөрийн хувьцааны тоо ширхгийг мэдэж авах боломжтой юм. Ногдол ашгаа авахын тулд хувьцааны дансаа байнга харилцдаг банкны данстайгаа холбох юм.   

Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа эзэмшиж буй хүүхдүүдэд хувьцааны данс нээлгэх шаардлагагүй юм. Учир нь хүүхдүүдийн ногдол ашгийг Хүүхдийн мөнгөний данс руу нь шилжүүлэхээр шийдвэр гарсан билээ. 

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн хүүхдүүд эзэмшиж байгаа юм. 
Бусдад түгээх
  • gplus