АН, МАХН өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зөрчсөн үү
Бяцхан үрсээ өдөржин гэрт нь түгжиж, гэрийн хаалганаас цааш газар байхгүй мэт амьдарсан өдөр хоногууд үргэлжилсээр байна.  Үхлийн аюултай цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд ийн их бага том жижиг гэлтгүй бүгдээрээ хичээж байгаа. Гэтэл сонгуулийн чимээгээр намууд хөл хөдөлгөөнд орж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зөрчиж эхэллээ. 
 
Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас улс даяар өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжээд гурван сарын нүүрийг үзэх гэж байна.  Тодруулбал, Засгийн газраас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-аас эхлэн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” /хэсэгчлэн/ шилжүүлсэн билээ.  Энэ хүрээнд олон нийтийг хамарсан уулзалт, сургалт, семинар, соёл хүндэтгэл урлаг спортын арга хэмжээг зогсоох шийдвэр гарсан. Гэвч сонгуулийн үйл ажиллагааг угтсан арга хэмжээтэй холбоотой намууд дээр шийдвэрийг зөрчлөө. 
 
сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийн баримт бичгийг нягтлан шалгасан хуульд заасан шаардлагыг хангасан эсэх дүгнэлтийг хэлэлцэн 15 нам, 4 эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэн шийдвэрээ гаргасан юм. Хуулийн дагуу бүртгэгдсэн намуудад өчигдөр батламж гардуулав. Ингэхдээ СЕХ-ны зүгээс коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нэг нам эвслээс дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй батламжаа гардаж авахыг сануулсан албан бичгийг илгээсэн.  Гэтэл намууд гишүүд дэмжигчдээ олноор цуглуулж, найр наадам маягийн арга хэмжээ зохион байгуулж, үүнийг зурагжуулан цахим орчинд байршуулсан байв. 
 
Өчигдрийн хувьд АН, Эх Орончдын Нэгдсэн нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам, Их Эв нам, Зон Олны нам, Дэлхийн Монголчууд нам, Та бидний эвсэл /Монгол Ардын Хувьсгалт нам, Иргэний Зориг Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн нам/  тус тус  сонгуульд оролцох батламжаа гардлаа. Эдгээрээс АН болон МАХН-ынхан амны хаалттай хаалтгүй гишүүд дэмжигчдээ СЕХ-ны байрны үүдэнд цуглуулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зөрчлөө. Иймээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зөрчсөн намуудад холбогдох арга хэмжээг авах нь зүйн хэрэг биз. 
 
 
О.ОНОН 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Enhbayariig demjij bn 2020-05-02 13:34:39
    Gaduur bucad gazar ch Hun in bgaa sh dee..jenko..Enhbayar 2. Hamt ajillaval bid YALNA
    172.69.45.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-05-02 11:02:36
    Нам, улс төрийнхөн хуулийг гууль болгодгийн тод жишээ
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2020-05-02 09:03:18
    Battulga l dalduur argaar ailgah geed yzeed baina shdee
    141.101.76.55
    Мэдэгдсэн Хариулах
  • ЯНАГ УХНА ХҮРЭЛСҮХ 2020-05-01 21:49:01
    Дотоодын тархалт байхгүй байхад коронагаар айлгаж байгаад сонгуульд ялна даа. Яагаад би бусдыг ингэж янаг хорлодог юм бэ дээ.
    172.69.71.21
    Мэдэгдсэн Хариулах
  • Улайрсан лоуйварчид 2020-05-01 05:53:29
    Эд нарт ямар арга хэмжээ авах вэ?
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-05-01 05:08:36
    Зөрчсөн, сонгуульд орох эрхийг хас
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-05-01 03:49:16
    Сонгуулиа хурдан зохион мбайгуулж энэ малнуудыг УИХ-аас хөөх хэрэгтэй,,,,Ард түмнийг басамжлагч Намбар мэтэд байрыг нь зааж өгөх хэрэгтэй
    162.158.178.96
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2020-05-01 02:19:18
    Masknuudaa ydaj zuuchiheechee Erdnee Odonchimeg guia ta nar erguu yum uu
    162.158.7.152
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-05-01 02:17:53
    Сонгуулийг цугларч биш, цуварч өгнө. Гайгүй юм биш үү.
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-05-01 02:17:22
    Зөрчсөн ,хариуцлага ярих хэрэгтэй ядаж маскаа зүү л дээ
    162.158.179.19
    Мэдэгдсэн Хариулах
  • болд 2020-05-01 01:58:53
    Зөрчсөн. Тэд хуулийг тоох биш.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-05-01 01:53:02
    За за естой солиотой юм сонгуулийн уед уунээс илуу хун цуглана шуу дээ манайхан арай хэтэрхий суржигнээд байгаа шуу дээ
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-05-01 01:25:52
    Сонгууль болох л юм бол цугларч л таарна шдээ.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах