М.Энхсайханд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ
Нийслэлийн Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Ерөнхий Сайд асан М.Энхсайханыг хууль бусаар цагдан хорьсон арга хэмжээг хүчингүй болгуулахаар хандсан гомдлыг шийдвэрлэх шүүх хуралдаан боллоо. 
 
Гомдлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд М.Энхсайханы цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн, өмгөөдөгч Д.Оросоогийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. 
 
Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
 
О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-04-30 08:19:22
    Одоо тэгээд Хэргийн хурдан шийдээд явуулах хэрэгтэй шүү дээ...
  • ХУУЛЬЧ  2020-04-30 07:00:44
    ЭНХБАЯРДАХ ГЭЖ БАЙГАА ХОЙНО ШҮҮХЭЭС ӨӨР ЯМАР ШИЙДВЭР ГАРГАХ ВЭ ДЭЭ,,,,,,,,
  • иргэн 2020-04-30 06:51:04
    тэгээд хурдан шуух хурлаа хийгээд нааахаа нааранд н ь явуулаач улайм цайм хун алчихсан махбалын хэрэг л гэхэд хэд ч хойшлов унэхээр урагшгуй юмаа манай шуух