Б.Бат-Эрдэнэ: Тоглолтын бичлэгийг дахин үзэж эцсийн байдлаар шүүлтийг гаргахаар ярилаа
Азийн зуны спортын XVII наадмын боксын медалийн төлөөх тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт БНСУ-ын боксчин Хам Сангмюнгтай тулалдаж, 0:3 (28:29, 28:29, 28:29) онооны харьцаагаар ялагдлаа. Гэвч Монголын дасгалжуулагчид шүүлтийг алдаатай болсон хэмээн үзэж байгаа юм.

Энэ талаар Монголын шигшээ багийн ахлагч, Гавьяат тамирчин Б.Бат-Эрдэнэ “Тэмцээн болгон өрсөлдөөн байдаг. Гэхдээ өрсөлдөөний шүүлт нь шударга байх ёстой. Боксын тэмцээн дээр зөвхөн Монголтой холбоотой алдаатай шүүлт гараагүй. Гавьяат Н.Төгсцогтын хувьд илүүрхэсэн тоглолт хийсэн боловч шүүгчид ялалтыг нөгөө талд өгчихлөө. Бид ярилцаад боксын холбооны дүрмийн дагуу 30 минутын дотор эсэргүүцэл бичиж өгөхөөр боллоо. Мөн Боксын олон улсын холбооны нарийн бичгийн даргад энэ саналаа хэлсэн. Үүний дараа тоглолтын бичлэгийг дахин үзэж эцсийн байдлаар шүүлтийг гаргахаар ярилаа” гэв.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • насаа 2014-09-30 10:15:44
    аварга багаа аваад новшын тэцээнийг хаяад гэртээ хүрээд ирээ
    202.131.234.242
    Мэдэгдсэн Хариулах