Д.Нямхүү: Бид чартерийн нислэгийн гурван онгоцонд гол анхаарлаа төвлөрүүлээд байна
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар  мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "2020 оны дөрөвдүгээр сарын 29-ны өдрийн байдлаар МУ-н хэмжээнд коронавирус илрээгүй. Нийтдээ ХӨСҮТ-ийн хоёр лаборатори болон Дархан уул аймаг дахь шинэ лабораторит 163 хүнд шинжилгээ хийхэд нэг ч коронавирус илрээгүй байна. Дархан уул аймгийн шинээр ашиглалтанд орсон лабораторит хийсэн  Алтанбулаг боомтоор орж ирсэн 31 ачаа тээврийн жолооч, ажиглалтанд байсан 43 хүний давтан шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 73 хүн байгаа. Бусад хүмүүсийг өдөр, хоногоор нь хөөж үзээд дараагийн хяналтад шилжүүлж 150 орыг нэмж хүн авахад бэлэн болголоо. Одоо бид чартерийн нислэгийн гурван онгоцонд гол анхаарлаа төвлөрүүлээд байна" гэлээ.
 
Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus