А.Болормаа: Бид эх оронтой, төр засагтай иргэд учраас Монголдоо эрүүл саруул очих эрхтэй

УОК-оос иргэдээ тусгай үүргийн онгоцоор татан авах ажлыг шат дараатай зохион байгуулж байгаа. Үүнтэй холбогдуулан өнөөдрийн байдлаар  гадаад улс орнуудад байгаа 9900 иргэн эх нутагтаа ирэх хүсэлт гаргасан байна. Хүсэлт гаргасан иргэдийн нэг Турк улсын Истанбул хотод аавыгаа эмчлүүлэхээр очоод хөл хорионд орсон А.Болормаатай  холбогдож, ярилцлаа. 

- Сайн байна уу? Та  бидэнд  өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу? Намайг Алтанхуягийн Болормаа гэдэг. Турк улсад аавыгаа эрүүл саруул болгох зорилгоор ирсэн. Одоогийн байдлаар коронавирусийн нөхцөл байдлаас үүдэн Туркийн Истанбул хотод гацсан байна.

-Турк улс руу яваад  хэр хугацаа өнгөрч байна вэ?

-Бид өнгөрсөн хоёрдугаар сарын 20-ны өдөр аавыгаа элэг солиулах хагалгаанд оруулахаар ирсэн. Ирээд хоёр сар гаран болж байна. Аав маань хагалгаандаа орж, эмнэлгээс гараад сар гаруй хугацаа өнгөрчээ.

-Аавын тань эмчилгээ бүрэн дууссан гэж ойлгож болох уу?

-Аавын минь эмчилгээ нь бүрэн дууссан. Одоогоор хагалгааны дараах долоо хоног бүр хамрагддаг хяналтандаа ороод байж байна. Эмч нар танай аавыг маань одоо эх орондоо буцаж болно гэсэн бичиг  хийж өгсөн. Харин буцаагүй тохиолдолд бид нарын хяналтанд заавал байх ёстой гэж хэлсэн. Гэхдээ элэг солиулсан хүмүүс маш их хэмжээгээр дархлаа сулруулах эм уудаг учир коронавирус тусах магадлал өндөр байдаг. Монголд ч бай гадаадад ч бай элэг солиулсан хүнд тавьсан шинэ элэг нь тухайн биед дасан зохицоход нэг жилийн хугацаа шаарддаг.  Учир нь тухайн хүний бие нь шинэ элгийг өөрийн эрхтэн биш гэдгийг таниж, түлхэлт үзүүлдэг.

Аавд маань одоогоор цагаан эс унах, уургийн дутагдалд орох гэх мэт хэд хэдэн хүндрэл үүсээд байна. Эмч нарын зүгээс тариа хийлгэх, эмчилгээнд хамрагдах гэсэн заалтууд өгсөн. Гэтэл аавыгаа аваад эмчийн хяналтад очих гэхэд тухайн эмнэлэгт элэг солиулан суулгасан зарим нэг өвчтөнүүд нь коронавирусийн халдвар авсан тул эмч нар нь битүүмжлэгдсэн байдалтайгаар тэдгээр хүмүүст тусалж байгаа. Тиймээс бид яах ч аргагүй түргэн тусламжийн төвийг л бараадаж байна. 

-Энэ хоёр сарын хугацаанд байр, хоол ундны асуудлаа яаж шийдэж байв?

-Хэрэглээ, байр, унааны мөнгөө өөрсдөөсөө гаргаж байгаа. Мөн найз нөхөд, ажлын хамт олон, хамаатан садан гээд ойр дотныхоо хүмүүсийн дэмжлэгээр энэ хоёр сарын хугацааг өнгөрөөлөө. Гэхдээ хамгийн гол нь мөнгө санхүү биш гэдгийг өөрсдийн биеэр мэдэрч байна. Яагаад гэвэл дархлаа султай хүнийг ийм хүнд нөхцөл байдалтай газар эмчлүүлнэ гэдэг л хамгийн хэцүү санагдаж байна. Дархлаа султай хүмүүсийн хувьд жирийн хүмүүсийн амьдарч байгаа газраас ч халдвар авах эрсдэл өндөр. Тиймээс хамгийн гол нь аюулгүй орчинд очих хэрэгтэй байна.

-Та энэ талаараа холбогдох байгууллагуудад хандаж  үзсэн үү?

-Өнгөрсөн гуравдугаар сарын 29-ны өдөр УОК-т мөн Монгол улсаас Турк улсад суугаа элчин сайдын яаманд хүсэлт гаргасан. Ахин дөрөвдүгээр сарын 03-ны өдөр ч мөн хүсэлт гаргасан байгаа ба Монголд байгаа ар гэрийнхэн маань УОК-т гурван удаа хүсэлтээ бичгээр хүргүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл бидэнд ямар ч хариу мэдэгдээгүй байна. Харин Истанбул дахь консулын газраас бидний хүсэлтийг Төв консулын газарт мэдээлсэн байгаа гэж хэлсэн. 

-Таны байгаа хотод коронавируст халдварын тархалт болон нөхцөл байдал нь ямар байна?

-Турк улсын хувьд тархалтын хэмжээ бага багаар буурч байгаа. Харин бидний амьдарч байгаа Истанбул хотод тархалт өндөр хэвээрээ байна. Дээр нь бүх эмнэлгийн байгууллагуудын үйл ажиллагаа коронавирус руу чиглэсэн байгаа учраас ямар нэгэн эмнэлгийн тусламж авах болоход өвчлөлтэй хүмүүсийн дунд яалт  ч үгүй орох шаардлага гарч байна. 

-Турк улс гадаадын иргэдэд тусламж дэмжлэг хэр үзүүлж байгаа вэ?

-Туркийн ерөнхийлөгч гадаад иргэдэд тусламж үзүүлэх талаар ярилцлага өгсөн байсан. Ярилцлагадаа “Бид улс орнуудаас бүх иргэдээ татан авч байгаа. Үүний сацуу бусад улс орнуудыг иргэдээ авахад нь дэмжлэг үзүүлж байгаа, цаашид ч туслах болно. Визний асуудалтай хүмүүст ч тусламж үзүүлнэ” гэж дөрөвдүгээр сарын 12-ны өдөр мэдэгдсэн.

Гэтэл УОК-оос “Туркийн тал зөвшөөрөхгүй байна. Турк улс онгоц хүлээж авахгүй гэсэн тул Монгол иргэдээ авах нислэг хийхгүй” гэсэн худал мэдээлэл өгсөн. Үнэн хэрэгтээ Турк улс 66 орон руу хийх жирийн нислэгээ зогсоосон. Харин тусгай нислэгийг цуцалж, хүлээж авахгүй гэсэн мэдээлэл хийгээгүй.

- Таны зүгээс энэхүү нөхцөл байдлыг ямархуу гарц гаргалгаагаар шийдвэл  зүгээр гэж бодож байна?

-Миний бодлоор энэ нөхцөл байдлаас гарахад сэтгэл дутаж байна гэж ойлгож байгаа. Нэгдүгээрт, улс хүмүүсээ авах ёстой. Түүнээс биш нийт халдвар авсан хүний тоог тавиас илүү гаргахгүй, сонгууль дуустал авахгүй гэсэн муйхар, үндэслэлгүй шалтгаанаас болж иргэдээ авахгүй байгаа нь таалагдахгүй байна. Мөн иргэдээ ямар шалтгааны улмаас авахгүй байгаагаа ил тод мэдээлэх, хэрвээ авбал хэзээ авах вэ гэдгээ ч мөн ил тод хэлэх ёстой гэж бодож байгаа. Тэгвэл бид ч мөнгө санхүүгийн асуудлаа шийдэж чадна шүү дээ.

Сүүлийн үед хэзээ онгоц ирэх бол гэж бодсоор өдөр хоногийг аргацаан өнгөрүүлж байна. Бид зардлаа улсаас төлж өг гэж гуйгаагүй, харин өөрсдөө төлөөд явна. Хэрвээ эндээс иргэдээ авахаар болбол хоёроос гурван удаагийн нислэг хийх хэмжээний монгол хүмүүс байна. Хамгийн сүүлд гэхэд 705 монгол иргэн нутаг буцах хүсэлтээ гаргасан байсан. Тиймээс нислэгээ явуулах, аль эсвэл эндээс Туркиш-Эйрлайнес тусгай нислэгийг үйлдэж өгч байгаа. Түүнд монголчууд өөрсдөө мөнгөө төлөөд явахыг зөвшөөрнө үү гэж хүсэх байна. Учир нь бид эх оронтой, төр засагтай иргэд учраас Монголдоо эрүүл саруул очих эрхтэй.

Б.СУВДАА

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Doogii 2020-05-03 14:47:37
    mongold hereb buh obcniig emchildeg bol.bas manai munhag darga nar hulgai luibar hiideggyi bol uls maani huchirheg bayn.obcnoo emchluuleh gej irgenni jbahgyi
    162.158.103.56
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-05-03 11:21:42
    Хилээ нээж ард иргэдээ ялгалгүй авах хэрэгтэй. Бид чинь эх оронтой хүн шүү дээ. Ядарсан цагт нөхрийн чанар танигдана гэдэг биз дээ. Амжилт хүсье. Хурдан эх орон...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-05-02 11:05:40
    Турк бүх нислэгээ хаачихаад байна л даа дүү минь! Одоо гадагшаа гарахгүй, аавыгаа сайн асрах л хэрэгтэй
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-05-01 20:01:43
    Миний дуу оройтоогуй байгаа дээрээ олон улсын хумуунлэгийн байгууллагууд руу авраач гээд тусламж хусэж ханд. Еер арга байхгуй.
    141.101.77.245
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-05-01 02:25:20
    ardchilaliin buyanaar gadaadad emchluuleh erhtei bolson , mongol ulsad eleg solidog, odoo huleej baihaas eer yah bilee
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin bn 2020-05-02 02:24:24
      Mongold emchleh bolomjgui gsn uchraas gadagshaa yavuulj bgaa emch nar. Mongold alivaa neg hagalgaa hiihed todorhoi hemjeenii chadvar ni hureh hurtel l hiideg
      141.101.77.191
      Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ 2020-05-01 02:00:55
    ,МОНГОЛЫН ТӨР СОЦ ТОГТОЛЦООНД БАЙСАН БОЛ ЭНЭ ЭРХИЙГ ХАМГААЛАХ УЧИРТАЙ ,,,,,ХАРАМСАЛТАЙ НЬ ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИАР ИРГЭН БАЙХ ГАЗРАА ЧӨЛӨӨТЭЙ СОНГОДОГТ БАЙНА ДАА,,...
    162.158.7.134
    Мэдэгдсэн Хариулах
  • . 2020-05-01 01:22:54
    Мундаг охин байна! Аавыгаа сайн асарч тэнхрүүлээрэй! Үр хүүхдээ зөв хүмүүжүүлж чадвал ийм л байдаг ажээ!
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2020-04-30 13:14:11
    MONGOL YDUU ULS SHUUDEE. ELBEGDORJIIN BUYNAAR.AVCHIRSAN CH BAILGAH GAZAR N AJILLAH EMCH SUVILAGCH HURELTCEE HANGAMJ DUTMAG DEER ONGOTCNII NISEGCH NAR IREED...
    162.158.2.211
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2020-04-30 11:47:39
    olon um byy yari harinch mongol shig irgedee avch baigaa uls hovor shyy, ter evropiin ornuud heden zuun myangan irgenee avch chadahgui baina,
    141.101.105.65
    Мэдэгдсэн Хариулах
    • Хуц 2020-04-30 12:09:45
      Хуцдаг балай вэ. Юм мэддэггүйгээрээ бүү түрий барь. Герман гэхэд 280000 иргэнээ нутагтаа авч ирсэн байна
      162.158.90.225
      Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2020-04-30 12:05:15
      Mongoloos busad buh uls irgedee avaad duussan. Manaihan bol uursduu uchraa olog geed orhij baina. Arai l denduu baina
      141.101.77.191
      Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-04-30 09:43:13
    Yasan olon yum dongosdogiin bolomjoiroo l awch bnadag uur yalgah gsiin ta nar tur zasgaa zandchij zagnaj baidag yasan duraaraa yum uursduu yawchaad
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2020-04-30 10:55:05
      Mongold emchleh bolomjgui gevel chi tursun etsgee harj baigaa uhuuleh uu? Mongold barimtaldag shalguur uzuuleltees davsan havdartai humuus l gadagshaa yavdag!!!...
      141.101.99.224
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-04-30 08:38:17
    Туркийн талаас нислэг үйлдэх зөвшөөрөл өгөхгүй бол УОК яаж ч чадахгүй шүү дээ. Иргэдээ гадаадын орноос боломжоороо авч байгаа.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2020-04-30 10:55:58
      Zuvshuurul uguugui bish hezeed neelttei baisan. Manai Mongolchuud hudlaa medeelsen geed helchihsen bgaa biz dee!!!
      141.101.99.154
      Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-04-30 08:14:36
    Ер нь бол төр засаг албадан гаргаагүй. Өөрсдөө гадаад орон руу гарсан. Монгол хүмүүсээ аваагүй биш аваад л байгаа. Юу ч хийхгүй байгаа биш л дээ...
    162.158.94.201
    Мэдэгдсэн Хариулах
    • Монгол улсын иргэн 2020-05-01 08:24:44
      Төр засаг албадаж гаргаагүй нь үнэн боловч яагаад хүмүүс гадагшаа тэмүүлээд байгааг ойлгомоор юм.Монгол улсын баялагыг зөв зарцуулсан бол Азын Дубай болох байла...
      162.158.7.20
      Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2020-04-30 10:57:09
      Mongold emchlehgui gesen onosh tursun etsegt chin tavigdval chi yaahuu? Bugd tiim onoshtoi gadaad gardag. Mongold elegnii hagalgaa hiideg ch buh tohioldold bish...
      162.158.158.244
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин ш дээ 2020-04-30 06:07:54
    Монголд өвчин тээж ирээд эмчлүүлээд эрүүл болоод гарсан туркийн элчин сайдтай холбогдож тусламж гуй. Аяганы хариу барих ёстой биз дээ.
    172.69.45.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-04-30 06:06:41
    Зовлон тоочиж гонгинох биш иргэдээ яаралтай татаж авах хэрэгтэй. Эрч хуч, сэтгэл дутаж бна!!!!
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • ЭНЭ АВГАЙД 2020-04-30 05:57:31
    НЭГ Л ЭРХ ЯРЬСАН УЛСУУД. НУТАГТАА ЭМЧ НАРТАЙ ИТГЭЭД ЭЛГЭЭ СОЛИУЛАХГҮЙ ЯАСАН ЮМ. ГАДААД ОРОН ГАДНЫ ХҮНИЙГ ШҮТЭХЭЭР ИНГЭЖ БАЙГАА ЮМ ДАА.
    162.158.158.162
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2020-04-30 10:58:46
      Mongold murddug shalguur uzuuleltiig davchihsan havdartai humuus l gadagshaa yavdag.Mongold eleg solidog ch buh tohioldliig bish! Yu medehgui baij hutsaatai chi...
      141.101.98.193
      Мэдэгдсэн Хариулах
    • Хариу 2020-04-30 07:38:41
      Эмчилгээгүй гэдэг хариу сонсчихоод чамайг ийм юм ярьж хүн тавлаж суухыг харах юмсан
      172.69.45.143
      Мэдэгдсэн Хариулах
    • Хариу 2020-04-30 07:37:24
      Монголд солих боломжгүй гэсэн хариу аваад эцсийн боломж гээд хамаг юмаа зарж үрээд явдаг тохиолдол олон байдаг. Өвчин хэлж ирдэггүй юм.
      172.69.45.143
      Мэдэгдсэн Хариулах
  • Гацсан хүн 2020-04-30 04:54:08
    Бие нь өвдөж сэтгэл нь шаналсан нэгийгээ доншуучлана ч гэх шиг элдвээр хэлээд яана!!! Засгийн газрыг арай илүү далайцтай ажиллаж эн түрүүнд өвчтэй,,ахмад хүмүүс...
    172.69.35.24
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-04-30 04:25:34
    Энэ бүгдийн гол зангилаа ганц онгоцтой 500 илүү хүн тусгаарлах боломжгүй Монгол төрийн чадавхи л энэ улс шиг улс бол өөр л байх байлаа
    162.158.7.114
    Мэдэгдсэн Хариулах
  • уншигч 2020-04-30 04:01:04
    Хөгийн тэнэг коммент бичихээ болиочээ. Тэнэсэн, доншуучилсан, үүргээ мэддэггүй ч гэх шиг. Хэн ч байсан ч, ер халдвартай байсан ч нутагтаа ирэх эрхтэй шүү.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-04-30 03:50:12
    Эрхтэй эрхтэй. Бас боломжийг нь харзнах үүрэгтэй
    162.158.178.56
    Мэдэгдсэн Хариулах
  • xcdcdfvccdf 2020-04-30 02:55:38
    нэг л их эрхээ мэддэг гарууд, харамсалтай нь үүргээ мэддэггүй, мэдэхийг хүсдэг ч үгүй
    162.158.7.80
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2020-04-30 11:05:39
      Etseg ehee asraj ni bas neg uureg.Mongold emchlehgui gesen tohioldold chi bol haraad suuj ni l dee.Emchluuleh gej yavsan ni ene humuusiin buruu bish!
      172.69.55.73
      Мэдэгдсэн Хариулах
  • Erdenechimeg 2020-04-30 02:12:28
    Unheer turkid bgaa humuus hund bna tor zasag ontsgoi baidaliin komiss shiidvertei arga hemjee abmaar bna nisleg hiih heregtei bna
    172.69.45.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Хариу 2020-04-30 02:11:14
    Одоо гомдоод байгаа эх орондоо бүтээн байгуулж, эх орондоо эмчилгээ хийлгэхийн оронд гадаадад доншуучилж явахад ийм юм болдог жамтай. Одоо яая гэхэв, sorry
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
    • Шшшшшш 2020-04-30 07:41:23
      Өвчний өмнө ингэж ам гардаггүй юм. Монголд эмчилгээгүй гэсэн онш сончихоод газар хатуу тэнгэр хол үед өөр л юм бодогддог юм шүү.
      172.69.45.143
      Мэдэгдсэн Хариулах
    • Наран 2020-04-30 04:26:58
      Доншуучлана ч гэх шиг. Хийх ажилгүйдээ, илүүдээ гарсан мөнгөтэйдөө хүн өвддөг юмуу?!?!
      172.69.252.143
      Мэдэгдсэн Хариулах
  • УОК!!!!! 2020-04-30 02:08:19
    УОК уг асуудадлд яаралтай анхаарал хандуулаач ээ, энэ тэндээс эхнэр хүүхдээ зөөхийн оронд нэн шаардлагтай буцах хүмүүсээ аваач !!!
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-04-30 01:20:41
    гадаад улс оронд байгаа хүмүүс маань их л зовж байх шиг байна
    162.158.7.114
    Мэдэгдсэн Хариулах