МАН-ын гишүүд ээ,  малчдыг зөнгөөр нь орхи

УИХ-ын 2020 оны сонгууль хаяад ирсэн энэ өдрүүдэд улс төрчдийн хэлэх үг, хийх үйлдлийг таахад бэрх болж.  Өчигдөр үдээс хойш нэр бүхий ямааны нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөг олгох тухай хуулийн төсөл санаачилж байгаагаа дуулгав. 

Тэдний зүгээс үүнийгээ  ноолуур бэлтгэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг боловсруулан Засгийн газарт хүргүүлэхээр болсон гэнэ.  Төсөл санаачлагчид ноолуурын түүхий эдийн нөөц бүрдүүлэх, экспортлохтой холбоотой ноолуурын бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох, экспортыг дэмжих чиглэлээр бүх төрлийг боомтуудаар саадгүй нэвтрүүлж, татварыг тэглэх, малчдын орлогыг дэмжих зорилгоор нэг килограмм ноолуур тутам 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор зохицуулалт хийх гэнэ. 

ХХААХҮЯ-наас ноолуурыг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй үнээр авна гэх мэдэгдэл хийснээс маргаан дагуулсан асуудлууд хөвөрсөн.  Салбар яамны энэ амлалт малчдад хүлээлт үүсгэсэн хэвээр байна. Гэтэл УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Б.Элдэв-Очир, Ш.Раднаасэд нарын орон нутгаас сонгогдсон гишүүдийн зүгээс энэ санаачилга гарлаа. 

Ч.Улаан сайдынхаа  урагшгүй ажлыг баллах гэсэн гишүүдийн энэхүү санаачилга олон нийтийн шүүмжлэлийг хүлээж байна. Орон нутгаас сонгогдсон эдгээр гишүүдийн хувьд ямар ч аргаар хамаагүй дахин сонгогдохоор ийн улайрч байна. Хэрэв өвлийн идэшний үеэр сонгууль болдог бол боодол бохины үнэнд хүрэхгүй байгаа арьс ширэнд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох тогтоолын төсөл санаачлах нь л дээ. Ямар ч тооцоо судалгаагүйгээр ХХААХҮЯ ноолуур 100 мянгаар худалдаж авах амлалт өгч, үүнийгээ биелүүлж чадахгүй малчдын бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн. Гэтэл араас нь кг ноолуур тутамд 20 мянган төгрөг. Сонгуульдаж шоудаж болно. Гэтэл өдийгөөс төдий хүртэл хаврын хаварт ганц амьжиргаагаа залгуулж өр зээлээс нь салгадаг ноолуураар шоудах шаардлага байгаа юу? Энэ үйл явц дараа дараагийн жилүүдэд ноолуурын үнийг унагах шалтгаан болох вий?

 

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2020-05-01 14:01:43
    Монгол төрийн бодлого нэг л тийм ухаан муутай мулгуу байх юм.Засгийн газрын ноолуурын төаар аваад байгаа будлиу арга хэмжээнүүд маш буруу ард түмнийхээ тодруу...
  • Иц 2020-05-01 05:16:24
    Яагаад ноолуур өндөр үнэтэй байх ёстой юм бэ? Хэдэн зуун мянгын үнэтэй ноолууран цамцыг монгол хэн өмсөх вэ? 300-1000, түүнээс дээш малтай малчид тураад үхчихгү...
  • Зочин 2020-05-01 00:33:23
    Ямаа өсгөх бодлого барьж байгаа нь Монгол улсынхаа байгаль экологийн эсрэг хийж буй гэмт хэрэг гэж үзэж байна.
  • Байды 2020-04-30 15:31:19
    хэнч олж чадахааргүй гоё бодлого олоол олуулаа чихэлдэж гарч ирцгээгээд л биднийг ухаантай улсууд удирддаг байхаа
  • Бат 2020-04-30 07:41:19
    Ноолууранд хятад иргэд авч үнэтэй байлгасан одоо хятад ченжүүдийг оруул өөр гарц байхгүй
  • Зочин 2020-04-30 07:06:56
    Малд анхаарах хэрэг байхгүй. энэ их мөнгөө үр хүүхэд ээ зарцуулсан дээр байх. Боловсрол, эрүүл мэнд гээд ....
  • Иргэн 2020-04-30 05:44:06
    ингэлээ гээд намын нэр хүнд өсөх үү. Улам л ард түмний дургуйг хүргэхээс цаашгүй. Хүрэлсүх юу л хийлгээд байна
  • зочин 2020-04-30 04:27:05
    Хүүхдүүдэд 10000 төгрөг ямаанд 20000 төгрөг нэмж өгж байгаан биздээ
  • Sonin 2020-04-30 03:08:57
    Компаниуд борлуулж байгаа бараа бүртээ 20000 төгрөгийн урамшуулалт адилхан авах ёстой. Хүмүүст зүгээр мөнгө тараасанаар төгрөгийн ханш чинь хязгааргүй унах нь
  • Зочин 2020-04-30 02:48:28
    За за арай бишээ энэ бол жинхэнэ сонгуулийн шоу шуу битгий ийм юм хий ноолуурыг одоо орхи зондоо унээ оороо тогтооно шуу дээ
  • Эдний зөв 2020-04-30 02:46:13
    Манай Ардчилсан нийгэмд ингэж байж л сонгуулна, сонгоно. Үнэн үг хатуу гэдгийн үлгэрээр хатуухан шиг зөв юм яриад эхэлбэл хэн ч сонгохгүй харамсалтай нь.
  • Зочин 2020-04-30 01:59:50
    Энэ арай хэтэрлээ эд нарыг ингэсэн гээд дахьж сонгохгуй шуу дээ явуулаж авч хэрэгжуулэж байгаа бодлого нь арай л бишээ бай онохгуй байна шуу дээ
  • нннн 2020-04-30 00:50:02
    зөнгөөр нь орхиоч сонгуулийн шоу гөлөгнүүдээ
  • мнгл 2020-04-30 00:40:56
    ноолуур ноос арьс шир мах бөх морь зэргээс төр савраа татаж тус тусын холбоодод нь даатгаж тэднийг ажил хийх боломж олго , төр гадаад харилцаа татвар гаалиа хий...