Элчин сайдын яамны гадаа манай улсын иргэд эмх замбараагүй байдал үүсгэж байна гэв
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гадаад харилцааны яамын Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нар мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Өнөөдрийн байдлаар 35 орноос 9900 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт ирүүлсэн байна. Сүүлийн өдрүүдэд БНСУ-ын Элчин сайдын яамны гадаа манай улсын иргэд эмх замбараагүй байдал үүсгэх, дипломат ажилтнуудын биед халдах, нэр төрийг гутаах, зохисгүй үйлдэл гаргаж байна. Иргэдээ анхааруулж хэлэхэд Элчин сайдын яамны өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байх, хүндэтгэлтэй хандахыг УОК-оос зориуд анхааруулж байна.
 
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Ирэх өдрүүдэд явах чартер нислэгт ямар хүмүүс багтаж байгаа талаарх асуудал хүмүүсийн анхаарлыг татаж байна. АНУ-д байгаа болон Европын орнуудад сууугаа иргэдийг татан авах боломжийг хангах үүднээс Сөүлийн Инчеон онгоцны буудлаар дамжуулан транзит нислэг үйлдэхээр болсон. Маргааш буюу дөрөвдүгээр сарын 30-нд буюу маргааш Сөүл-Улаанбаатар чиглэлээр зөвхөн транзит зорчигчид буюу нийт долоон улсаас 273 зорчигч ирнэ. Тавдугаар сарын 1-ний Сөүл-Улаанбаатарын нислэгээр зөвхөн БНСУ-д оршин сууж байгаа 271 иргэн ирнэ. Мөн тавдугаар сарын 3-ний өглөө Франкфурт-Улаанбаатарын нислэгээр нийт 13 улсаас 263 зорчигч ирнэ" гэдгийн онцоллоо.
 
Улсын Онцгой комиссоос тусгай нислэгээр ирэх иргэдэд дараах таван шалгуур тавьж байгаа. Үүнд:
 
Эрүүл мэндийн шалтгаантай
 
Жирэмсэн
 
Өндөр настан болон асран хамгаалагчтай
 
Хөгжлийн бэрхшээлтэй
 
Бага насны хүүхэдтэй гэр бүл
 
Хүндэтгэн үзэх шалгаантай буюу оюутны байргүй, орох оронгүй болсон оюутнууд
 
Үүнээс гадна БНСУ-ын Хуульзүйн яамнаас визийн хугацаа хэтрүүлэн саатуулагдсан 30 гаруй иргэнийг тусгай нислэгтэй зайлшгүй багтаах шаардлага тавьж байгаа тухай мэдээллээ.


О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2020-05-01 00:45:10
    Солонгост өвчин намжаад спорт цогцолбор сүм хийд сургуулиа нээж байна .дотроо гарахгүй болсон Хилээ нээж онгоц явуулаач.
    162.158.119.38
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-04-30 15:53:08
    Дарга нарын хуухдууд ах дуу нар голдуу ирж байгаа болохоор галаадад байгаа иргэд эсэргууцэх нь зов ш дээ.
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Sonin 2020-04-30 03:29:29
    Иргэдийн эсэргүүцлийг хүлээн авч ямар хүмүүс зорчиж байгаа нэрсийн жагсаалтыг нийтэд ил болгох хэрэгтэй байх.
    162.158.7.168
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-04-29 23:46:02
    Замбараагүй байдалд элчин сайдын яамны ажилтнуудын буруу.Авах ёстой хүнээ авахгүй байгаа.2сард дүүдээ элэг солиулах донор болсон нэг дүү маань ирж чадахгүй л ба...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • саран 2020-04-29 14:48:16
    иргэдээ гадаадад ажилж амьдарч байгаа бол эрүүл мэндийн даатгалд хамрагдах хэрэгтэй өвчиний сургаар нутаг явах гэж зүтгэх хэрэггүй өвдвөл даатгалаараа эмчлүүл 1...
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-04-29 07:43:36
    Албатай юм шиг явцгаачихаал одоо л нэг их эх орон хэрэгтэй гээд орилоод бгаа хүмүүсийг ойлгохгүй юм. Мөнгөтэй хүмүүс л яг үнэндээ явж бдаг ш дээ.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2020-04-29 07:14:06
    ИРЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН НЭРИЙГ НИЙТЭД ИЛ ТОД БОЛГОВОЛ ЗҮГЭЭР БИШ ҮҮ
    141.101.77.167
    Мэдэгдсэн Хариулах
  • - 2020-04-29 05:57:50
    БНСУ-ын ЭСЯ манайханд ямар гай тарьсан юм бэ? Бүдүүлэг үйлдэл гаргаж буй иргэдийг Цагдаагийн байгууллага эрс шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй!!!
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2020-04-29 07:13:31
      Sanal neg bna
      172.69.252.147
      Мэдэгдсэн Хариулах