С.Эрдэнэ ба түүний нөхдөөс намаа аврах мөрөөдөлтэй АН-ын лидерүүд бие даагчдын эгнээг тэллээ

Барилгачин, барималчин, дуучин, жүжигчин, зураач, сошиал “од”-ууд  гээд арвин “цуглуулга” бүхий бие даагчдын нэрс задарлаа. УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшихээр 208 бие даагч мөрийн хөтөлбөрөө Аудитад хүргүүлсэн байх. 

Бие даагчид дунд намаасаа “хөөгдсөн” хэсэг бүлэг хүмүүс багтсан байх. Тухайлбал, АН-аас гарсан Э.Бат-Үүл, С.Баярцогт, Д.Цагаан, Н.Алтанхуяг, Б.Дэлгэрмаа,  М.Ичинноров  нарын нэрс хөвөрнө. Ардчилсан намын зүгээс УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ намын гишүүн бүрээсээ 100 сая төгрөгийн дэнчингийн мөнгө хураан авч байгаа. Гэхдээ энэ зөвхөн нэгдүгээр шат гэж байгаа. Энэ мөнгө цааш хэд болон нэмэгдэж, АН-ын нэг гишүүн УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ олж авахын тулд хичнээн төгрөг намдаа хандивлахыг таашгүй.  Нийгэмд шүүмжлэл дагуулж буй дэнчингийн мөнгөтэй зэрэгцэн АН-ын лидерүүдийн бие даах шийдвэр олон нийтийн анхаарлыг татаж эхлээд байна. Намаасаа “хөөгдөж” бие даахаар болсон АН-ын нөлөө бүхий лидерүүдийн хувьд намын удирдах түвшнийхэнтэйгээ үл ойлголцсоноос дээрх шийдвэрийг гаргаж буйгаа мэдэгдсэн. 

Тухайлбал УИХ-ын гишүүн Э.Бат-үүл “Манай намын "жинхэнэ" дарга З.Энхболд мэтийн ардчиллын дайснуудтай тэмцэхээр УИХ-ын сонгуульд бие дааж нэрээ дэвшүүлэхээр шийдэж хүсэлтээ өглөө. Намынхаа залууст Зи-г зайлуул гэж сануулсан байхаа. Миний намыг ардчиллын эсрэг турхирч байгаа З.Энхболдтой би тэмцэнэ. З.Энхболд хаана нэр дэвшинэ. Би тэнд нэр дэвших болно" гэв. 

Ийнхүү Ардчилалын “Алтан хараацай”-уудын нэг, АН-ын тулгын чулууг өрөлцсөн, намдаа болоод улстөрийн томоохон албан тушаалуудад эзэн сууж явсан Э.Бат-Үүл ганцаарчилсан мөрийн хөтөлбөр боловсруулж, ирэх сонгуульд хүч үзэх нь ээ. 

АН-аас “хөөгдөж” бие даахаар болсон дараагийн хүн бол Н.Алтанхуяг. Цагтаа АН-д эрх барих боломж олгож, намдаа нэгдүгээр хүнээр бичигдэж байсан ч өнөөдөр лидерийн тооноос хасагдаж, бие даахаар мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ. Түүний хувьд энэ талаараа цахим хуудаснаа “С.Эрдэнэ намайг АН-аас хассан тул УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр боллоо. Ардчилсан намаа үүсгэн байгуулалцаж, анхан шатнаас намын дарга болтлоо Ардчиллаа хамгаалж, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө цаашдаа ч Та нартайгаа хамтдаа зүтгэнэ ээ” хэмээн мэдэгджээ. Ийн АН-ын лидерүүд С.Эрдэнэ ба түүний нөхдөөс намаа аврахаар бие даалаа. 

Угаас Ардчилсан нам бол үргэлж дотроо хагарч бутарч, бие биенээ хэмлэж, хэмхэлдэж дуусдаггүй улс төрийн хүчин. Энэ удаад лидерүүдээ талын нэг тарааж, өөр зуураа өрсөлдөж, улстөрийн тавцанд цоо шинэ жүжиг тавих нь ээ. Төгсгөл нь мэдээж ирэх зургадугаар сарын 24. 

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Болд 2020-04-30 01:24:49
    Бат-Үүл АН-ыг миний нам гээд байгаа юм. Тэгэхээр Бат-Үүл эзэн нь бусад нь ажилчид, барлаг, зарц нь болж таарлаа. Энэ үгнийх нь араас ч хариу дуугарсангүй. ...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • ganaa 2020-04-29 18:10:22
    Ed devshij bolno . gevch odoo devsheed hereg bn uu? Ulsiin san uguh mungu bhgui blj bn! Ungursun tsuun jil zuvhun Bymbatsogt l 100.d ih naydiig shuuj shuudee!!!...
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • АН-тай холбоотой болгоныг устга 2020-04-29 15:46:29
    АН-ын угшилтай бие даагчид унгас баас жорлон. Ардчилал гэж баахан хулгай луйвардаад АН-ыг хүн бүр үзэн ядаад ирэхээр цэвэр хүн болж жүжиглэж байгаа хархнууд.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-04-29 13:25:09
    Худлаа даа. АН нь нүхэн жорлон шиг бохирдчтхсон болохоор их шударга хүн болж бие даан нэр дэвшиж байна. Нэр дэвшээд гарчихвал эд чин эргээд өнөөх бузар АН-даа...
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн. 2020-04-29 11:21:08
    Бие даасан нэртэй намын гарууд их бололтой. Намд бүртгэлтэй хүмүүсийн сантай боломоор юм уу.
    162.158.178.216
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-04-29 09:31:14
    Ардчилалын лидэрүүд гэгч энэ этгээдүүд Социализмын үед ажилгүй архичин амар хялбар аргаар хулгай булхай луйвараар амьдрах сонирхолтой хүн хогнууд байсан. Баас х...
    162.158.7.154
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэг 2020-04-29 06:27:23
    Бүх хулгайчид их хурал зүтгэх нь. Яасан ханаж цадахгүй их шунал вэ? Эсвэл шоронгоос аврагдах ганц газар нь УИХ болчихоод бгаа юм уу?
    172.69.45.133
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2020-04-29 02:54:15
    oyutolgoig gadniihand luiwraar ogson hed heden hunenzeruud bii dee terniig l buu gargaarai Ard tumeen!
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-04-29 02:23:13
    Элдэв янзын хүмүүс бие даана гэнэ. Нэртэйгээр нь бүгдээрээ /сонгуулийн насны бүх хүн / бие даацгаая. Чоно борооноор гэгч шиг л юм болох нь байна
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-04-29 01:58:12
    Ардчилсан намынхан минь ардчиллаа авархын тулд нэгдэцгээ л дээ. Дотроо хагаралдаад байхаар чинь МАН-ын идэш болж ардчиллаа аврах биш баллана шүү дээ.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-04-29 01:00:30
    ил далд их бага нь юу гэхээс бугдээрээ хулгайчид юмаа хулгайг ганц хазаарлаж байсан шуналгуй амьтан зоригийгоо алаад цагаандаа гарцгаасан нехдууд байхаа даа
    162.158.7.112
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2020-04-29 04:02:51
      ТИйм шүү Батүүл,Цагаан, Баярцогт гээд ийм хогнуудаар юу хийх вэ?
      162.158.178.98
      Мэдэгдсэн Хариулах