Шинзо Абэ зарим орны иргэдийг Японд ирэхийг хориглов
Японы ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр ОХУ, Саудын Араб, Перу болон Европын орнууд гэсэн 14 орны жуулчныг эх оронд нь ирэхийг хориглосон хугацааг сунгана гэж мэдэгджээ. Тэрээр энэ мэдэгдлийг Японы Гадаад яамнаас зөвлөснөөр  хийсэн бөгөөд халдварт өвчний гуравдугаар зэрэглэлтэй гэж үзэж байгаа энэ орнуудад иргэдээ очихоос зайлсхийхийг хүссэн байна.

Энэ 14 орны жагсаалт дээр Японд очиж болохгүй 87 орон нэмэгдэж байгаа аж. "Санкей Ньюс" сонинд Шинзо Абэ дэлхийд энэ өвчний халдвар авсан хүний тоо гурван саяд хүрээд байна. Энэ нь цар тахлын  тэлэх хандлага зогсоогүй гэсэн үг гэж гаргасан шийдвэрээ хамгаалан мэдэгдсэнийг бичжээ.

Мөн Японы Засгийн газар энээ сарын сүүлчээр дуусах хөл хорионы болон БНХАУ, Өмнөд Солонгосын иргэдэд виз олгох хугацааг нэг сараар сунгахаар шийдвэрлэсэн байна. Одоогоор Японд энэ өвчин туссан 13231 тохиолдол бүртгэгдсэнээс гадна 360 хүн нас бараад байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-04-28 08:44:35
    япон болбол усан онгоцонд байсан хүмүүсийг буулгаад л нэг нэгээр нь тусгаарлаад л авчих байсан юм.