“Оллоо” ХК-ий Хувьцаа эзэмшигчдийн анхааралд
Монгол Улсын Засгийн газраас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-аас эхлэн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” /хэсэгчлэн/ шилжүүлсэн билээ.  Энэ хүрээнд олон нийтийг хамарсан уулзалт, сургалт, семинар, соёл хүндэтгэл урлаг спортын арга хэмжээг зогсоох шийдвэр гарсан юм. 
 
Улсын онцгой комиссын 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 20 дугаар хуралдаанаар  Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг тавдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан. Үүнтэй холбогдуулан  Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2020 оны 04 сарын 30-ны өдрийн 14.00 цагт онлайнаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.
 
Хувьцаа эзэзмшигчид та бүхэн office@olloo.mn имэйл хаягаар өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэлээр хуралд оролцох бол итгэмжлэлийн хуулбар, холбогдох утасны дугаар болон өөрийн харъяалагдах брокер дилерийн компанийн нэрийн хамт 2020 оны 04 сарын 30-ны өдрийн 13.40  цагаас өмнө  илгээнэ үү.
 
Асууж тодруулах зүйл байвал 772 01100 дугаарын утсаар лавлана уу.
 
Хурал зохион байгуулах комисс
 
 
Бусдад түгээх
  • gplus