Онцгой комиссын онцгүй байдал

"Гадаадад гацсан Монголчууд" цахим хуудаснаас... 

1. ЗОВОХ ЦАГТ НӨХРИЙН ЧАНАР ТАНИГДАНА

Коронавирус цар тахал өнгөрсөн оны сүүлээр илэрч, 3-4 сарын дотор дэлхий нийтийг цочролд оруулж, ядрах цагт нөхрийн чанар танигдана гэдгийг жинхэнэ утгаар нь таниулж өгч байх шиг байна. Амьдралын өндөр түвшинд хүрсэн, хөгжингүй барууны орнууд хэт ардчилсан зангаасаа болж хэнэггүйтэж, үүнээсээ болж хамгийн их халдвар тарсан газар боллоо. Олон зуун жилийн түүхтэй соёл боловсрол, ёс суртахуун нь ч цаг дээрээ тулахаар тараа таниулж, өвчилсөн өвгөд хөгшиддөө эмнэлгийн тусламж үзүүлэхээс татгалзаж, гаргуунд нь гаргаж байх юм. Ариун тангараг өргөсөн гэх эмч нар нь өвчтөнийг эмчлэхээсээ өөрсдийн амийг илүүд үзэж, зугтацгаасан байх юм. Олны өмнө тэврэлдэж нялуураад байдаг Америкийн ерөнхийлөгч Францын ард түмний захиалсан амны хаалтыг замаас нь шууд л дээрэмдэж байх юм. За энэ ч яахав томчуудын зодоон юм гэж бодъё. Харин манай засаг юу хийж байна вэ?

2. АРД ТҮМНЭЭРЭЭ ТОХУУРХДАГ ТӨР

Газар зүйн байрлалын хувьд СOVID-19 анх гарсан улстай шууд хиллэдэг учир харьцангуй эрт Улсын Онцгой Комисс (УОК) байгуулагдаж ажлаа эхэлсэн. Өдөр шөнөгүй ажиллаж байна, өч төчнөөн хүн дайчлагдаж байна, асар хүнд нөхцөлд ажиллаж, байхгүй гавьяа байгуулж байна гэх мэтчилэн ил далд ярьцгаасан, өөрсдийгөө дөвийлгөсөн улсууд л байх юм. Та нар одоо илрээд байгаа 30-аад тохиолдолд хийгдвэл зохих ажлаасаа дэндүү давсан дүр эсгэх юм. Хийх ёстой албан үүргээ л биелүүлж байгаа шүү дээ. Улсын ядарсан төсвөөс хангалттай мөнгө гаргаж байна. Олон улсын байгууллага, дотоодын хамт олон, иргэд чадах хэмжээгээрээ хандив тусламж өргөж байна. Гадаадаас иргэд өөрсдийнхөө зардлаар ирээд, хорио цээрийн үеийн зардлаа өөрсдөө төлцгөөж байна. Та нар зохион байгуулах ажлаа ч хийж чадахгүй, ялархаж, үнэрхсэн улс харагдаж байна.

Ард түмнийхээ амьд явах эрхийг хамгаалж, нөхцөлийг нь хангах нь энэ төрийн үндсэн үүрэг байлтай. Америк мэтийн улсууд гадаадын иргэдэд үйлчлэхгүй, хүнээ ав гэдгийг шууд л хэлж байна шүү дээ. Бусад улс тэгж хэлэхгүй байгаа ч яах нь та нарын өөрийн хэрэг л гэсэн маягтай хандаж байна. Турк улсын ерөнхийлөгч аль ч улс олон иргэдээ авахад тусгай үүргийн онгоцыг хүлээн авна, бүх талын дэмжлэг үзүүлнэ гээд дэлхий нийтээр зарлачихлаа.

Гэтэл манай УОК-ийнхон дараах байдлаар асуудлыг мушгин гуйвуулж, ард түмнээрээ даажигнаж байна. Үүнд:

1. Турк улс манай нислэгийг хүлээж авахгүй гэсэн мэдээллийг УОК-ийн дарга Т.Бадрал генерал цацсан. Гэтэл манайх Турк улс руу нислэг хийдэггүй шүү дээ. Өөрийнхөө дэлхийн улс орнууд руу хийх нислэгүүдээ цуцалсан нь дэлхий нийтээр авсан арга хэмжээ. Түүнээс манай талаас гаргасан тусгай нислэгийг огт цуцалсан зүйл яригдаагүй. Турк одоо ч бусад улсын тусгай нислэгийг хүлээж авсаар л байна.

2. Хүнээс авах зорилтот нислэгээс татгалзах тийм бүдүүлэг алхам өнөөгийн соёлт нийгэмд гарахгүй. Иймдээ 3-р сарын 18-нд манай зорилтот нислэгийг зөвшөөрсөн шүү дээ.

3. Ерөнхийлөгч Эрдоган аль ч улсад бүх талын дэмжлэг үзүүлнэ гэж зарлаад байхаар л УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр бас дахиад л Турк улс манай онгоцыг хүлээж авахгүй гэсэн мэт 4-р сарын 21-нд ярьж байх юм.

Яагаад, ямар зорилгоор ийм худал мэдээлэл цацаад байна вэ? Ард түмнийг тэнэг, мангар гэж басамжлаад байгаа юм уу? Бид та бүхний үйлдэл бүрийг ажиглаж, үг бүрийг хянаж байгаа шүү дээ. 21-р зуунд компьютер, интернеттэй харьцдаг ард түмэн шүү дээ. Та бүхний хэлсэн үг бүрийг “Цахим тархиндаа хуулбарлаад, махан тархиндаа хадгалаад” явж байгаа шүү. Ард түмнийг хууръя гэвэл “Бодол чинь богино байна” гэдэг Д.Сүхбаатарын үгийг сануулъя.

Ингээд л УОК-ынхан олгогдсон бүрэн эрхээ өөрсдийгөө рекламдах, сүржигнэх, хийрхэхэд л ашиглаад байна даа. За ингээд гадаадад яваа хэдэн иргэд нь “Дээшээ өөрийн бурхан хол, доошоо харийн газар хатуу” л байна даа. “Үнсэнд хаясан шалз, уснаас гарсан загас” шиг л ангалзсан, татганасан, амь тавьж байгаа л улсууд байна шүү дээ.

3.ОВСГООГҮЙ ТӨР

Бусад улс орнууд хүн ам нь хэт олшроод бараг илүүдэл болж байдаг юм гэнэ лээ. 5-6 мянган хүн ч гэсэн манайд илүүдээгүй л байлтай. Зардлаа даагаад очъё. Аваач гэж гуйгаад, залбираад байхад л нөгөөх төрийн төмөр нүүр гэдгийгээ гаргаад байгаа юм уу хаашаа юм. Агаарын зам байхгүй, нисгэгч хүрэлцэхгүй байна ч гэх шиг. Өнөөгийн даяршсан, хавтгай дэлхийд чи заавал юм бүхэнтэй байх албагүй шүү дээ. Аль ч улс зардлаа төлж байхад онгоц гаргаад нислэг үйлдээд, хүмүүсийг чинь хүргээд өгөхөөс татгалзахгүй шүү дээ. Турк улс дэлхийн бүх орноос иргэдээ татаж авах “мега” ажиллагаа зохион байгуулж байна. Манайхтай найрсаг дотно харьцаатай улс. Өөрсдийнх нь иргэд манайд амжилттай илааршиж байгаа сурагтай. Хүмүүсээ авах онгоцоор манай иргэдийг дөхүүлээд өгчихөөрэй гэдэг хүмүүнлэгийн тусламж хүсэх тийм ичмээр асуудал мөн үү? “Тунгалаг Тамир”-ын Итгэлт баяны дайны сэтгэлгээ УОК-ынхонд дутаж байгаа юм биш үү? “Төмөрт зүүн аймгаас хурдан азарга олоод өг гэхэд үгүй гэхгүй дээ. Юухан байхав” гэдэг шүү дээ. Орчин үед иймхэн сэтгэлгээ захын ганзагачин бүсгүйчүүдэд ч бий шүү дээ.

Франц улсад хандаад “Анх-Отгоныгоо бид эмчилчихлээ. Ирээд аваач. Европоос манай хэдэн хүн зардлаа төлөөд ирэх юм. Дайгаад аваад ирээч” гэхэд лав л үгүй гэхгүй байх. Дахин хэлэхэд ийм жижигхэн хүмүүнлэгийн тусламж гуйхаас ичиж зовох хэрэггүй. Тэртээ тэргүй дааж дийлэхгүй өр зээл тавихаасаа манайхан хэзээ ичиж байлаа даа.

“Хүн ядархаар ургаа, тураг ядрахаар уулаа” гэдэг. “Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь” ч гэдэг. Монгол хүн монголоороо л сэтгэж, монголоо л харж залбирцгааж байна.

 

Гэтэл улс орноо өнгөтэй өөдтэй авч явж чадна. Биднийг л сонгоод өг. Бид та нарыгаа жаргаагаад өгнө гэж байж гарч ирсэн засаг төр маань, байгуулсан УОК нь юу хийж чадаж байна. Хийх хүн аргаа хайна, хийхгүй хүн шалтаг тоочно гэдгийн бодит жишээг харуулаад, өдөр болгон онигоо яриад, ард түмний чихэн дээр цэцэг ургуулаад байж байх юм. Утаа арилгаж олсон хэдэн “коко” чинь замхраад алга болох нь. Сонгууль хаяанд ирчихлээ. Бушуухан шиг энэ хэдэн хүнээ авч үз.

4. ТООЦОО МЭДДЭГГҮЙ УОК

Гадаадад яваа хүмүүс хэрхэн хүнд байдалд байгааг яриад яриад ойлгох чадвар УОК-ынхонд алга. Өөрсдөө ийм зовлон үзээгүй, ойр дотнынхон нь ийм асуудалгүй болохоор тэр биз. Элдэв хорт зуршилгүй, эрүүл саруул залуу хүн, хоногийн хоолгүй болчихлоо. Эх орон нэгтнүүд минь туслаач гэсэн зар явж байна. Турк өөрсдөө олон арван сая хүнтэй. Тэр хэмжээгээрээ олон ядуустай. Дээр нь хөрш зэргэлдээ Сири, Ливийн дүрвэгсэд, Курдууд гээд бөөн асуудал. Юун бидэнтэй манатай. Та бүхэнд нийтэд ил болсон мэдээллийг хүснэгтээр харуулъя (зургаар оруулав). Хэзээ, хэдэн хүн хүлээж авсан. Хөл хорих хугацаа хэзээ дууссан. Хэзээ дараагийн хүмүүсээ авах боломжтой байв. Манайхан хэзээ авахаар болов. Яагаад дунд нь хоног алдав гээд асуудал тавиад, хариулах гээд үзээрэй. УОК-т хандахлаар хариу өгөхгүй. Учир битүүлэг юм бүхэн таавар таамаглал, хардлага, сэрдлэг төрүүлдэг. Дээр нь дэлхийн бүх улсад 14 хоногийн хөл хорих дэглэм хангалттай байхад манайх гэдэг супер онцгой улсад л 21 хоног хэрэгтэй гэнэ дээ. Бас ойлгомжгүй асуудал. Хэнд ашигтай байх вэ? Учир шалтгаан байж л таарна даа.

“Идсэн, уусан, эдэлсэн, өмссөнөөр хоосордоггүй. Тооцоогүйгээс л хоосордог”.

“Хулчгар хүн боол болох ч үе бий”.

“Мөнгөгүйгээсээ биш зориггүйгээсээ айж яв” гэсэн байх юм.

Манай УОК-ынхон 2 сарын дотор 14 хоногоор 4 удаа 4 нислэг хийх боломжийг зориуд 21 хоног болгож цаг алдаад, дээр нь 7-10 хоногийг зохион байгуулаагүйгээсээ, тодорхой график төлөвлөгөөгүйгээсээ болж алдаж, хэт арчаагүй загнаж байна. Байдал улам хүндэрч, хүний амь нас хохирвол яах вэ? Монголд орж ирээгүй хүний асуудал бидэнд хамаагүй гэх юм уу? Өлсгөлөн зарлуулж, зулын гол болгож байж шийдэх гээд байгаа юм уу? Зориг гаргаад, зохион байгуулалтын арга хэмжээгээ шуурхай авч чадахгүй бол өөрсдөө сайн дураараа ажлаа өгцгөө л дөө! Монгол хүнээ бодох сэтгэлгээтэй, овсгоотой хүмүүс байж л таарна шүү дээ. Гүйх нохойд баах нохойнууд бүү саад болцгоо!

 

Б.Алтанхуяг. Истанбул. 2020-04-23

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-04-30 16:52:00
    Хир удаан хилээ хааж, хорио тогтоох юм бэ? Дэлхий нийтээр тархсаэ вирус ойрын хэдэн сардаа алга болон гэж байхгүй.
  • Зочин 2020-04-30 02:25:26
    Манай хэдийг дайгаад аваад ирээрэй гээд л болчихоно гэнэшүү. Дураараа дургидаг дух вэ чи.
  • Чи зайл 2020-04-30 00:14:04
    Солиороорой монголын төр засаг сайн ажиллаж байгаа
  • иргэн 2020-04-29 01:32:47
    олон талаар нь харах хэрэгтэй дээ
  • zochin 2020-04-28 14:50:26
    Mongoldoo local case baihgui baina gedeg bol YOK-iin baharhal shuu dee. Bi Mongoloos 3 sariin9 nd butsan. Mongoloor baharhaj baigaa
  • Зочин 2020-04-28 12:28:35
    3 сарын 15-наас өмнөх нислэгүүд, буянт ухаа боомтоос өөр боомтоор орж ирсэн иргэдийг тооцоонд оруулаагүй байна. гаднаас ирсэн бүрийг хянаж байгаа байх
  • Зочин 2020-04-28 10:21:44
    Цалинтай чөлөөгөө болиочээ тэр хүний ажлыг үлдсэн хүн нь цалингүй хийж бн заваарсан судалгаа тооцоогүй юм хийхийн Уок
  • ӨвГӨН 2020-04-28 08:35:59
    Б.Алтанхуяг гэнэ үү. Яасан охорхон бодолтой мунхаг илжиг бэ? Чи харийнханы угаадас горьдож тэнэхээс өөр энэ ард түмэн эх оронд юу бүтээсэн юм банхар минь
  • Aagii 2020-04-28 06:09:42
    Хуцаарай энэ үeд ийм сайн арга хэмжээ зохион байгуулттай ажиллаж байгаад таларх ард түмэн минь.битгий ийм балай юм бичиж ард иргэдийг төөрөгдүүл
  • Хяатд, Солонгос, Германаас суралц 2020-04-28 05:41:48
    Бусад улс оронтой туршлага солилцож эмчилгээний арга техник, хурдаа нэмэгдүүлмээр байна. Монголд 47 хоногт эдгээж байгаа нь арай л удаан байна...
  • зочин 2020-04-28 05:27:42
    УОК чадлынхаа хэрээр сайн ажиллаж байна. Манай улсын чадал чансаа хэр билээ.
  • Зочин 2020-04-28 05:01:15
    Герман иргэдээ унэгуй татаж авсан, бусад улсууд иэн яаралтай авчих юм бнлээ. Манайх бол аргаа ол гээд голомтонд хаячихдаг. ГХЯ байдлыг зев ойлгуулж чадахгуй бн....
  • ИРГЭН 2020-04-28 04:27:35
    гаднаас хүн авчирахаа зогсоогоочээ.. Илүү долоо нялуун үг одоо хэрэггүй. энэ өвчнийг учир нь ч олдоогүй цаашид дэлхий дээр хэдэн жил ч болох нь ойлгомжгүй үед г...
  • Муу 2020-04-28 04:20:49
    муу
  • ulaanbaatariin emegtei 2020-04-28 04:18:26
    Bodoh l sanaa baigaa bizdee, Yundaa emzegleew. Baidal n hundereed l bichij bg bailguidee.
  • Зочин 2020-04-28 04:17:12
    УОК сайн ажиллаж байгаа, ажлын нь үр дүн дотооддоо халдвар гараагүй, иргэд бид чинь сэтгэл амар сайхан байна, энэ бол үнэн.
  • Зочин  2020-04-28 03:38:58
    УОК үүргээ маш сайн хийж байгаа 21 хоног каринтилаад 14 хоног гэр нь хөл хориулж бж ард түмэн төр засаг эмч нар санаа амар байж болно 21 ээ 25 хоног болго
  • иргэн 2020-04-28 03:34:26
    хуний телее ганц шене нойргуй хонож узээгуй мал минь хуцалгуй тэр турктээ дуус
  • Иргэн 2020-04-28 03:11:16
    УОБ албаа маш сайн гүйцэтгэж байгаа. Чи яагаад ашиг сонирхол хараад чиний хэн Туркад байгаа болоод үхчих гээд байна. Зөв мэдээлэл хүргэж чадахгүй бол зайл
  • бичээч 2020-04-28 02:57:39
    хуцдаг халтар чи Монголдоо юугаар гийгүүлээд энэ ажлаа хийж үүргээ гүйцэтгээд байгаа хүмүүсийг элдвээр хэлээд байна ямар гавъяа байгуулсан хүн юм чи
  • иргэн 2020-04-28 02:44:18
    эх оронтойгоо одоо л мэдэв уу евчин тээж ирж цеехен монголчуудаа хядах чинь дутаа юу та нарыг авчраад хедее тал дээр каринтилбал юу гэж хуцах бол хэн та нарыг г...
  • Зочин 2020-04-28 02:33:50
    Нислэгийн багийг 21хоног тусгаарлах шаардлагатай байгаа. Энэ сэтгүүлч үүнийг ойлгохгүй захиалгаар мушгин гуйвуулж, худал мэдээлэл түгээж байна. Болиоч ээ