Аудитад 208 хүн бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Үндэсний Аудитын газарт 208 бие даагч УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ. Энэ талаар Үндэсний Аудитын газраас мэдээлэл хийлээ. 
 
Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч О.Тэнгис  "Үндэсний аудитын газраас бие даагчдынг мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах ажил хийгдэж байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлд нэр дэвшигчээр бүртгэх заалт буй. Энэ заалтад бие даагчаар нэр дэвшихээр бол Үндэсний Аудитын газраар мөрийн хөтөлбөрөө хуульд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулсан байх ёстой. Энэ хуульд зааснаар дөрөвдүгээр сарын 25-наас өмнө бие даагчид мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газар хүргүүлсэн байх ёстой. Энэ дагуу Монгол Улсын хэмжээнд нийт 208  бие даагчийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авсан. 
Коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан зам хаасан. Үүнтэй холбогдуулан 10 гаруй хүн орон нутгаас цахим хэлбэрээр мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газарт ирүүлсэн” гэлээ. 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХУУЛЬЧ  2020-04-27 12:04:35
    АУДИТ ТЭГЭЭД ТЭР ХҮНИЙГ НАМ ШИГ ЗОРИЛГО ТАВЬЖ БАГААР АЖИЛЛАЖ ЧАДНА ГЭЖ ДҮГНЭДЭГ ЮМ БАЙХ ДАА,,,,ЭСХҮЛ ТЭР НӨХӨРИЙГ СОНГУУЛИАР ӨӨРИЙГӨӨ ҮНЭД ХҮРГЭХИЙГ ДҮГНЭХ ҮҮ...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
    • Сонгогч 2020-04-27 15:49:53
      Хэр бодитой мөрийн хөтөлбөр байна гэдгийг нь шалгадаг юм байх гэж бодоод байгаа шд.
      172.69.252.145
      Мэдэгдсэн Хариулах