Ч.Улаан сайдын ноолуур ажиллагаа юу болов

Үе үеийн Засгийн газарт болж л өгвөл сайдын албан тушаалд томилогдчихдог нэгэн бол ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан. Ч.Улааны хувьд ХХААХҮ-ийн сайдаар багагүй шүүмжлэл дагуулж томилогдсон. Өнгөрсөн өдрүүдийн хувьд Ч.Улаан сайдын “ноолуур” ажиллагаа олон нийтийн анхаарлыг татаж байна. 

Тодруулбал, Засгийн газрын тогтоолоор “Ноолуур” хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна. Тус тогтоол нь шинэ төрлийн коронавирусийн (Covid -19) халдвар олон улсад тархаж цар тахлын хэмжээнд хүрсэн онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед малчид болон боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчдийн аль, алинд нь үүсэх эрсдэлийг бууруулах,  ноолуурын салбарыг дэмжих зорилготой юм. Ноолууран түүхий эдийг үнэ ханшийн уналтаас хамгаалах, үнийг тогтвортой байлгах, үндэсний үйлдвэрлэгчдийг чанартай түүхий эд худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ноолуур бэлтгэлд зориулан ноолуур худалдан авагч үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд жилийн 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн “Бодлогын зээл”-ийг Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгож байгаа бөгөөд зээлийн хүүгийн  хөнгөлөлтөд 30 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэхээр шийдвэрлэж буй. Энэ дагуу  Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудаас ноолуур бэлтгэж эхлээд байгаа бөгөөд Архангай, Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Төв, Дундговь, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай зэрэг аймгуудаас нийтдээ 2240 тонн ноолуур худалдан авахаар төлөвлөсөн байна. 

Манай улсын зүүн гурван аймгийн малчид түрүүлж ямаагаа самнадаг онцлогтой.  Эхлээд зүүн, дараа нь төвийн, хожим баруун бүсийн аймгууд ямаагаа самнадаг. Энэ нь цаг агаартай холбоотой. Өнөөдрийн байдлаар зүүн аймгуудад  1кг ноолуур 100 мянган төгрөг байхад баруун аймгуудад 40-50 мянган төгрөг байна. 50-60 хувийн зөрүүтэй гэсэн.

 Үүнтэй холбогдуулан Ч.Улаан сайд зүүн, баруун аймгуудын ноолуурын чанар гэх мэт  асуудлаар малчдын амыг таглах болжээ. Уг асуудлаар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн чуулганы хуралдааны үеэр  УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Архангай аймгийн малчдын бэлтгэсэн ноолуур хэзээ 100 мянган төгрөгт хүрэх вэ?  Хэрэв 100 мянган төгрөг хүрэхгүй бол та хариуцлага хүлээх үү?” гэсэн асуултад  ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Ноолуур зүүн аймгуудаас эхлээд бэлтгэгддэг. Чанар нь зүүн талдаа илүү байдаг. Одоогийн байдлаар 100 мянгадаа хүрчихсэн байгаа. Архангайн ноолуур 100 мянга хүрэхгүй. Хэзээ Архангайн ноолуур 100 мянга хүрч байсан юм. Архангайн ноолуурын доод үнийг би 85 мянган төгрөгөөр тогтоосон” хэмээлээ. Сайдын хэлснээр бол баруун аймгуудын малчид ноолуур үнэт орно гэх мөрөөдлөө орхисон дээр болж таарч байна. 

Нэг үгээр 171 мянган малчдын амьжиргааны гол эх үүсвэр болсон малчдын орлогын 40 хувийг бүрдүүлдэг ноолуурын асуудлыг Ч.Улаан сайд Мянгуужингийн үлгэр болж дуусгах тодорхой болж байх шиг.  

О.ОНОН
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2020-04-28 05:18:36
    Социализмын үед төрөөс үнэ тогтоох ийм арга хэрэглэдэг бсан. Зах зээлийн үед бүтэхгүй гэдгийг энэ өвгөн ойлгоогүй л явна даа. Шууд огцруулах ёстой бус уу
    162.158.90.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-04-27 08:43:07
    Шуналын тулам, мэддэг юм нь улсаас хулгай хийх, бузарын өвгөн. Юу ч мэдэхгүй байж, их мэдэмхийрдэг, өнгөрсөн баларсан үеийн эдийн засагч зайлах хэрэгтэй...
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-04-27 08:26:16
    Төр аж ахуйн асуудалд хутгалдаж дунд нь малчидаа хохироож байна. Зах зээлийнх нь зарчмаар л байхад 120-130,0 борлуулаад болдог л байсан. Гүйх нохойд баах нохой ...
    162.158.7.8
    Мэдэгдсэн Хариулах
  • болимоор л  2020-04-27 05:12:44
    энэ өвгөн булайгаа чирч байна даа, одоо болих хэрэгтэйшд, залуучуудад зайгаа тавьж өгөх хэрэгтэй
    162.158.7.146
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-04-27 04:31:05
    Улаадаггүй Улаан гэж мэддэггүй юм уу
    162.158.6.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Оргодол 2020-04-27 02:19:29
    Сүүлийн жилүүдэд ноолуурын дундаж ханш 80-100 мян төгрөг л байсан энэ ханш бол 3-р сарын 20-доос 4-р сарын 10- дын үе буюу эхний самналтын ноолуурын ...
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2020-04-27 02:02:13
    Хэтэрхий улс төржих юмаа. Болимоор юм. Мэдээжийн зүүн 3 аймаг, Хөвсгөл аймгийн хар ямаа сайн ноолууртай шдээ.
    162.158.178.24
    Мэдэгдсэн Хариулах
  • ДДДДД  2020-04-27 01:47:47
    Улаан сайд энэ үйлдлээрээ монголын ноолуур үйлдвэрлэгчдийг дампууруулах замд нь оруулж байна. Улс хөгжүүлэх биш устгадаг сайд.
    162.158.7.108
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2020-04-27 01:34:33
    Anh Said bogohod ni ene Ulaan chadah uu ? gej asuuj baisan Unen asuuld baij ergelzeed neg bolohgui baisiimaa ! Ulaan luded
    162.158.7.130
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-04-27 01:09:40
    Ч.Улааны толгойг авч зам дээр шонд өлгө. Махыг СЭГ Болголоо. Ноолурыг Мянгуужин болголоо. ОДОО ЗҮРХИЙГ СУГАЛЖ ТУГ ТАХЬ ЛУС АРГАД. ЛУС ХҮЛЭЭЖ АВАХ УУ? Хилэгнэх б...
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-04-27 01:07:29
    Одоо Улаан минь тэтгэвэртээ гар чи даахгүй байж нохой булуу хураана гэдэг шиг ноолуурын 30% авах мөнгөөр ард түмнээ бүү хошгируул
    162.158.7.8
    Мэдэгдсэн Хариулах