О.Баасанхүү МАХН-аас гарч, АН-д элсэж, М.Энхсайханыг цагдан хорилоо
Өнгөрсөн долоо хоногт манай улсад  COVID-19 цар тахлын батлагдсан 5 тохиолдол шинээр нэмэгдэж, Сөүл болон Франкфурт руу тусгай үүргийн нислэг хийхээр болов.  Мөн хуулийн дагуу нам, эвслүүд Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд энэ сарын 25-ны өдрөөс өмнө ирүүлэх хуулийн заалтын дагуу нам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ өгч дууслаа.  Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

Монгол Улсын хэмжээнд коронавирусийн батлагдсан 36 тохиолдол  бүртгэгдэв

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд манай улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 5-аар нэмэгдэж нийт 36 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр тохиолдлууд бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд хүмүүсийг бүгдийг нь нэг нэг өрөөнд тусгаарлан шаардлагатай эмчилгээг хийж байгаа юм. Ингээд манай улсын хувьд халдвар авсан нь тогтоогдсон 36 хүнээс 9 хүн эдгэрч, 27 хүн эмчилгээнд байгаа юм.

Энэ сарын 30-нд СӨҮЛ рүү, ирэх сарын 2-нд Франкфурт руу тусгай үүргийн онгоц нисгэнэ 


Улсын Онцгой комиссын 18 дугаар хуралдаанаар ээлжит тусгай үүргийн онгоц хөөргөх шийдвэр гаргасан. 

Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр “Энэ сарын 30-нд СӨҮЛ-Улаанбаатар, ирэх тавдугаар сарын 2-ны өдөр Герман улсын Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн онгоцоор иргэдээ татан авна. Өмнө баримталж байсан өвчтэй, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан /60-аас дээш насны/-уудаа татан авна. Мөн дээр нь ЭМЯ-аас гаднаас ирж байгаа иргэдийг тухайн улс орондоо шинжилгээнд хамрагдсан байх шаардлага тавьж байгаа. Өмнө БНСУ-аас иргэдээ татан авахдаа шинжилгээ өгсөн байх шаардлага тавьсан нь оновчтой арга хэмжээ болсон. Иймээс зайлшгүй шинжилгээнд хамрагдсан байна. Шуурхай штаб дээр ажлын хэсэг байгуулсан гадаад улсуудаас ирж байгаа өргөдлүүдэд дүн шинжилгээ хийж байна” гэсэн юм.


НДЕГ: Зургаан сарын хугацаан дахь нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр тооцож баталгаажуулна

УИХ-аас цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх, ажлын  байрыг хадгалах, орлого нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын холбогдох тогтоол гарсан. НДШ-ээс чөлөөлөх, НДШ төлж байгаа ААН, байгууллагуудын ажилтнуудад гурван сарын хугацаатай санхүүгийн дэмжлэг олгохтой холбоотой хууль гарсан. Үүнтэй холбоотой журмыг Засгийн газар энэ сарын 17-ны өдөр ээлжит бусаар хуралдаж НДШ-ийг дөрөвдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 1-ний хооронд чөлөөлөх, дөрөвдүгээр сарын 1-ээс долдугаар сарын 1-ний хооронд хувийн хэвшлийн байгууллагын ажилтнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг баталсан.  Үүнтэй холбогдуулан Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа.

О.Баасанхүү МАХН-аас гарч, АН-д элслээ

УИХ-ын 2016 оны сонгуулиар МАХН-д О.Баасанхүү нэг суудал авчирсан. Гэвч удалгүй О.Баасанхүү гишүүн намынхантайгаа зөрчилдөж эхэлсэн. Үүнээс үүдэн МАХН-ынхан О.Баасанхүү гишүүнийг намаасаа гарсанд тооцож “О.Баасанхүү нь МАХН-ын гишүүн биш болсон” хэмээн зарлаж байсан. 

Тэгвэл О.Баасанхүү гишүүн энэ сарын 20-ны өдөр мэдээлэл хийж МАХН-аас албан ёсоор гарч байгаагаа мэдэгдлээ. Энэ талаар тэрбээр “Миний бие МАХН-аас гарах өргөдлөө Н.Энхбаяр даргад өөрийн биеэр гардуулсан. Ирэх гурав дахь өдөр өөр намд орох эсэх тухай шийдвэрээ гаргана” хэмээн мэдэгдсэн. Төд удалгүй энэ сарын 22-ны өдөр Ардчилсан намын гишүүнээр элсэж, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ батлахыг нь тус намын байранд гардуулсан юм.

М.Энхсайханыг цагдан хорилоо

Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүлээн авч хянаад гэм буруугийн шүүх хуралдааныг 2020-04-23-ны 08:30 цагт хийхээр товлон зарласан юм.
 
Энэ сарын 23-ны өдөр эхэлсэн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч нэр бүхий гэрч, шинжээч нарыг шүүх хуралд оролцуулахаар, шүүх хуралдааныг 2020-05-05-ны өдрийн 08:30 цаг хүртэл хойшлууллаа. 
 
Улмаар прокуророос гаргасан саналыг шүүх хүлээн авч, шүүгдэгч М.Энхсайханд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг дараагийн шүүх хуралдаан хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. 

СЕХ: Нам эвслүүдийн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авч дууслаа
 
УИХ-ын 2020 оны сонгууль ирэх зургадугаар сарын 24-нд товлогдсон. Хуулийн дагуу нам, эвслүүд Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд энэ сарын 25-ны өдрөөс өмнө ирүүлэх хуулийн заалттай. Энэ дагуу энэ сарын 22-нд Эх Орончдын Нэгдсэн нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам, Их Эв нам, Зон Олны нам болон Дэлхийн Монголчууд нам Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт хүлээлгэн өгсөн. 
 
Тэгвэл энэ сарын 23-нд Үндсэн хуулийн 19 эвсэл, Ард түмний нам, Ардчилсан нам, Хөгжлийн Хөтөлбөр нам сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгчээ. 
 
Т.Билэгжаргалыг сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй гэж дүгнэжээ

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Билэгжаргалд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад:  

Шүүгдэгч Т.Билэгжаргалд холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 10:00 цагт зарласан бөгөөд шүүх хуралдаанаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №220 дугаартай шинжээчдийн дүгнэлтэд “...Т.Билэгжаргал нь сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй” гэсэн байна. 

Шүүхээс шүүгдэгч Т.Билэгжаргалд хийсэн шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааг 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин гаргах шаардлагатай гэж үзэн, шүүх хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 13-ны 10:00 цаг хүртэл хойшлууллаа.  

11.4 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

20.7 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах

1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-04-27 14:58:03
    АН -д элсэх гэдэг нь Аль нэг дүүргийн намын анхан шатны байгууллагад өрөгдөл өгч элсдэг юм уу , эсвээс намын удирдах ажилтан нь шууд батлах гардуулдаг юм у...
    108.162.229.177
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-04-26 12:31:52
    Нэгэн зэрэг явалдахыг янхан хэмээмүй. Олон нам сольж явахыг улс төоийн чнхан хэмээмүй. Баасанхүү базаахгүй хочтой болох нь
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Энэ удаад 2020-04-25 07:12:49
    Бизнесмэн, дуучин, бөх, хошин шогийн алиалагч, хуучин памперс шиг болсон улс төрчдөөс л дахиж хүн гаргаж болохгүй шүү.
    162.158.7.92
    Мэдэгдсэн Хариулах