Ц.Нямдорж: ҮХЦ-ийн хуралдаанд оролцсон Цэрэнбадам гэж хүн юун этгээд вэ?
УИХ-ын чуулган үдээс өмнөх нэгдсэн хуралдааны төгсгөлд Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг цэцийн гишүүн Ш.Цогтоо нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг цэцийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцжээ. Уг хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар оролцжээ.

Үндсэн хуулийн цэц маргааныг хянан хэлэлцээд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ.

Харин Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ.”, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад “хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно.”, Далдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн есний идрийн барилдлагатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө.” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна гэж дүгнэсэн байна.

Цэцийн 2020 оны 01 дүгээр дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо энэ сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн зохицуулалт нь Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналтыг тавих бүрэн эрхийг хязгаарлаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэснийг хүлээн авах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь үзсэн байна.

Цэцийн дүгнэлт, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
 
“ҮХЦ-ийн дүгнэлтэд 1992 оны 12 дугаар сараас хойш  гаргасан хууль тогтоомж болон албан тушаалтнуудад холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ гэсэн заалт байна. Өмнө мөрдөж байсан хуулийн заалтыг түдгэлзүүлж байна. 1991 оны хуулийг бусинуулах гэж байна. Ажил эхэллээ дээ. ҮХЦ-ийн хуралдаанд оролцсон Цэрэнбадам гэж хүн юун этгээд вэ? Худалдаа хөгжлийн банкинд бүх луйвар хийдэг байсан. Дараа нь Эрдэнэтийн хуулийн хэлтсийн дарга болж очоод 49 хувийн ажлыг удирддаг байсан Д.Цэрэнбадам мөн үү? Ийм хүнийг оролцуулсан чинь зөв юм уу? Цогтоо би чамаас асууж байна. Арай дэндэж байгаа юм биш үү. Сонгуулийн мөчлөг дээр Цэцээр дамжуулж будилаан хутгах гэсэн юм оруулж ирж байна. Юу болоод байгаа юм бэ? Энэ луйварчдын чинь хэрэг шүүхэд шилжиж байгаа шүү. Цэцэд төлөөллийг нь оролцуулаад захиалгаар шийдвэр гаргасан байна. Нанзаддорж гэдэг этгээд зорилготой тавигдсан хүн шүү. Сүлжээний гол зохицуулагчийн нэг шүү дээ. ТӨХ-нд ажиллаж байсан. Хөтөлийн асуудлыг шийдвэрлэхэд байсан. Дараа нь Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн асуудлыг цуцалж байхад байсан ҮХЦ-д захиалгаар томилогдсон. Ийм л хүн. Хуульзүйн байнгын хороо яагаад ийм дүгнэлтийг хүлээн авна гэсэн санал оруулж ирж байгаа юм бэ? Цэцээс асуух юм байхгүй. Ардын намын УИХ-ын гишүүд ээ, "Эрдэнэт" үйлдвэрийн талаар  гаргасан 2017 оны шийдвэрээ мартаагүй биз. Тэрнийхээ эсрэг дүгнэлт оруулж ирж байгааг чинь юу гэж ойлгох юм бэ?  Найраанд орсон байна гэж үзэх үү, арилжаа худалдаанд оролцсон байна гэж үзэх үү,  үүлэн чөлөөний нарыг ашиглах гэж байна гэж үзэх үү? Нам дамжсан бүлэг хулгайч нарын захиалгаар хийх гэж байгаа юмыг яагаад Хууль зүйн байнгын хороо дэмжсэн юм бэ? Санал хураалтаа нээлттэй явуул. Сонгогчдод хэн нь хэн бэ гэдгийг илчил. Ардын нам дотор энэ бүлэглэлд илд далд оролцдог, хамтардаг хүмүүс байгаа. Нууц биш. Зориуд ингэж оруулж ирээд УИХ, Засгийн газрын онцгой дэглэм тогтоосон тогтоолыг хүчингүй болгох гэж байна. Зорилгоо хэрэгжүүлэх гэж байгаа. Өмнө Цэц дээр 49 хувийн асуудлаар маргаан шийдвэрлэгдэж байхад юу болсныг би мэдэж байгаа шүү” гэлээ.

Үүний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүн 100 хувийн саналаар Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзэж, энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа. 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-04-28 15:31:18
    Анэ пизда 30 жил хууль зүйн сайд хийлээ энэ улс сүйрч дууссан. Хууль нь гууль пизда. Одоо болно зайлж үз.
  • еөкөд 2020-04-27 04:39:36
    МАНАН г шударга хонгилоор оруул!!!!
  • Зочин 2020-04-27 00:54:42
    Н-дорж нялхраад бна уу зөнөгтөөд бна уу,Хэн ч гомдол гаргаж, маргаанаа шийдвэрлүүлэх эрхтэй. Өөрийгөө газар дээрх ганц хуульч гэж бодсон даварсан соёлгүй СКОТ
  • zochin 2020-04-26 05:33:32
    иймэрхүү улс төрч хойшид олон гарахгүй байх, Aмар тайван болноо л гэж бодож байгаа байх даа, улс орны хөгжилд хортой
  • bagi 2020-04-25 13:52:00
    nyamka oyunerdene 2-too bayarlalaa 49%-d harmssandaa bish Mongold shudarga es togtoohod oruulj baigaa zutgeld cjini bayarllaa. Mongol mandan badartugai!
  • Zochin 2020-04-25 13:02:43
    49 huviin luivarchdiig bugdiig ni shorond hiigeechee!
  • зочин 2020-04-25 11:43:52
    Монгол төрийн ноён нуруу өнөөдөр өчүүхэн хялгасан дээр л тогтож байх шив дээ. Тэр хялгас нь Нямдорж юм даа.Монголчуудын заяа л мэдэж дээ.
  • zochin 2020-04-25 07:30:41
    ertetiin 49 hubiin luibarchid setgegdel ih bichij baih shibdee ta nariin vgiig gudamjnii zolibon nohoich toohgvi tanai namaas songuuld negch hvn
  • Nyamkag dahin songo 2020-04-25 06:52:51
    Erdenetiin 49 hubiig Nyamka baihgiu bol aldah baib. Map iin esreg huchtei uzeh hun oor hen baina. Dahin songo Nyamkag.
  • Иргэн 2020-04-25 04:16:43
    Нмядоржын авилгын хууль батлуулаагүйн уламаас наад хүн чинь гарж ирж байгаан мал минь өөрийгөө ч гэсэн шалгуул
  • Уншигч 2020-04-25 04:10:41
    Цэц Эрдэнэттэй холбоотой шийдвэр гаргаагуй байна шд. Нямдорж, оюунэрдэнэ 2 яагаад худлаа яриад сандраад байгаа юм бол. Шахаа нь хаагдана гж айгаад бн у
  • ЗОЧИН 2020-04-25 03:10:33
    ТЭР ХҮҮХДЭЭ УЛСЫН ЗАРДЛААР СУРГАЖ, АВСТРАЛИД ЭЛЧИН САЙДААР ТОМИЛУУЛДАГ, ЭРДЭНЭТЭД ШАХАА ХИЙЖ, БЭЛЛА ВИСТА Д АМЬДАРДАГ ТЭР Ц. НЯМДОРЖ ГЭЖ ЯМАР ЭТГЭЭД ВЭ
  • иргэн 2020-04-25 00:53:56
    Жонхуурсан дээрэмчин аль эрт Тарвагатай өвөр түрүүдээ орсон.
  • irgen 2020-04-25 00:43:30
    Tsets shudarga bol egzeg Odbayr uuchlalt guigaad zailah n yasan.MAN emeereed hamgaalaad bsan.
  • Зочин 2020-04-25 00:27:47
    Энэ няидорж Оюунэрдэнэ нар яагаад хүмүүсийг этгээд ялтан болгодог бна аа монголд улсад онцгой эрхтэй хөгшин залуу популистууд арөй юм аа хуултч хүмүүс үгээ хэл
    • Нямдорж гэдэг этгээд 2020-04-25 03:06:38
      Нямдорж гэдэг этгээд 30 жил Монголыг загнаж байна. Энэ этгээдийг хүн занах, загнахыг болиулцгая.
  • Иргэн 2020-04-24 23:02:32
    Мишигийн Батсуурь гэдэг хүн ч нилээн том гартай этгээд байна даа.
  • evropoos 2020-04-24 21:20:06
    Nyamdorj guad bayar hurgej bna Oyutolgogoosoo agaad bagaagaa oorchl l doo ta ug n zorgto er shuu
  • Amar 2020-04-24 16:20:09
    Эр хүн.
  • Зочин 2020-04-24 15:08:06
    Гар өргөж батласан хэнийг ч өршөөхгүй.Тойрог дээр нь очиж гаргуулахгүй шүү!!
  • иргэн 2020-04-24 14:09:03
    хууль зуйн байнгын хорооны дарга нямбаатарыг огцруул
  • зочин 2020-04-24 13:16:02
    Нанзаддоржийг Женко санал оруулж цэцэд томилсон.
  • Зочин 2020-04-24 12:43:31
    Цэц нэртэй хулгайч нарыг үтэр түргэн өөрчлөөч дээ
  • zochin 2020-04-24 11:58:54
    xeden ulaan homrog omsson sugnuud zaul ta naraar mongol dutaxgyi ee ulaan tsaim garlaa shuu
  • яана даа 2020-04-24 11:35:20
    ЦЭЦ нэртэй луйварчдыг зайлуулах цаг болжээ. ЦЭЦЭД шударга хүн алга. ТӨР бараадаж луйвраар баяжсан Нанзаддорж мэтийн хүмүүс шударгаар ажлахгүй нь мэдээж шүү. АЧ ...
    • ??? 2020-04-24 12:38:41
      Наадах этгээдийг чинь Хэн нэрийг нь дэвшүүлж Цэц-д оруулсан юм бэ? Тэр Эзэнэй нь ярих хэрэгтэй шдээ!!! УИХ уу, Дээд шүүх үү, Эсвэл Ерөнхийлөгч үү?
  • ХУУЛЬЧ  2020-04-24 11:00:06
    ТӨРИЙН ХҮН ӨӨР ШҮҮ,,,ТИЙМ ХҮМҮҮС ГУЙВАЖ ДАЙВАДГҮЙ ХЭЛСЭНДЭЭ БАЙДАГ ,,,Ү/Х-ын ЦЭЦ ИХ СУУДЛААР ДАХИН ЭНЭ ШИЙДВЭРЭЭ БАТЛАХ ҮЕД ИХ ХУРАЛД ХЭН БАЙХ СОНИН ДОО,,...
  • Mongolchuudaa 2020-04-24 10:38:54
    Manj -Hyatadad dagaar oroh geegui bol halh dorovodooroo taltsaj baildahaa boli,bugd MONGOL shuu!
  • Abir 2020-04-24 10:13:21
    Nyamdorj .dbayar hurgii. Haana ch debshsen yalna
  • Зочин 2020-04-24 09:24:12
    Эд дорвод арай даварч байгаа юм биш уу бух юм эний хэлсэнээр явах естой юм уу
    • Зочин 2020-04-25 02:42:51
      Ц.Нямдорж баяд угсаатан.Үнэнийг хэлсэн хүнд хүн өшөөтэй ... гэгчээр хүн доромжилсоны хэрэггүй шүү.
  • ! 2020-04-24 08:36:29
    Nanzaddorj gej huniig darui shalgaachee ATG , huuli, shuuhiinheen
  • Эрка 2020-04-24 08:35:13
    Нямдорж гишүүн ноён нуруутай ёстой төрийн хар хүн дээ
    • иргэн 2020-04-25 08:49:22
      хэцсс ..тйм мундаг төрийн хар хүн юм бол .тэгээд хуулийн сайд юм бол тэрмуу хоёр иргэнэ ээ суллах талаар "а" ч дуугарахаа байчдагым ве? ху...
  • Temzey temzey ! 2020-04-24 08:34:45
    Nyamkaag demjeed ogdog gishuunzeruud b na uu naana chini? Hulgaich nar deeremchin Luiwarchiddtai ysaa zaital temzezgeey!
  • cxcvxc 2020-04-24 07:51:20
    ТӨРийн НЭРЭЭР ШАХАА БҮҮ ХИЙГЭЭСЭЭ
  • Иргэн 2020-04-24 07:46:48
    Шударга үнэний төлөө тууштай тэмцэж байгаа Ц.Нямдорж гишүүнд талархал илэрхийлье.
  • Зочин 2020-04-24 06:39:24
    Овоо шүү... Ийм л байх хэрэгтэй...