Нийт өрхийн 67,6 хувь хотод амьдарч байна
Судалгаагаар Монгол Улсад 2019 оны урьдчилсан дүнгээр 897.9 мянган өрх байна. Түүний 67.6 хувь нь хотод, 32.4 хувь нь хөдөөд байгаа бөгөөд улсын дунджаар нэг өрхөд 3.6 хүн ногдож байна. Нэг өрхөд ногдох хүний тоогоор Баян-Өлгий, Ховд, Увс, Орхон, Сэлэнгэ аймгууд улсын дунджаас өндөр буюу 3.7-4.3 хүн ногдож байгаа юм. Улсын хэмжээнд 2019 онд ганц биеэрээ өрх үүсгэн амьдарч буй ахмад настай хүмүүсийн 73.6 хувийг 55, түүнээс дээш насны эмэгтэйчүүд, 26.4 хувийг 60, түүнээс дээш насны эрэгтэйчүүд эзэлж байна.

Ганц биеэрээ өрх үүсгэн амьдарч буй 55, түүнээс дээш настай эмэгтэйчүүд 2019 онд 29.1 мянга болж 2016 оноос 17.4 хувь, 2017 оноос 5.0 хувиар өсөж, 2018 оноос 0.6 хувиар буурчээ. 60, түүнээс дээш настай ганц биеэр өрх үүсгэн амьдарч буй эрэгтэйчүүд 2019 онд 10.4 мянга болж, өмнөх оноос 0.9 хувиар өсчээ.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2020-04-25 01:56:19
    Хүний хаана амьдрах нь эрх гэхдээ хотын хүн амын татвар буй болго энгэж л утаа буурна би татвар төлөөд утааг багасгаж амьдармаар байна
    162.158.7.136
    Мэдэгдсэн Хариулах
    • ЯНАГ УХНА ХҮРЭЛСҮХ 2020-04-26 01:46:47
      Татвар авахаар бэртэгчин тархины тураалт та нар дургүйцнэ. Та нар дургүйцвэл биднийг сонгохгүй. Эрх мэдэлгүй бол бид хийсэн хэргийнхээ төлөө шоронд орно.
      172.69.68.180
      Мэдэгдсэн Хариулах