Д.Нямхүү: Москвагаас ирсэн оюутнуудаас дахин нэг коронавирусийн тохиолдол илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү эмчүүлж байгаа хүнээс нэг хүн эдгэрч эмнэлгээс гарсан тухай болон ОХУ-аас ирсэн иргэдэд давтан шинжилгээ хийхэд дахин нэг коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн гэдгийг мэдээллээ. 

Тэрбээр “ХӨСҮТ-д тусгаарласан хүмүүст давтан шинжилгээ хийхэд дахин нэг коронавирусийн  тохиолдол илэрлээ. Энэ бол Москвад сурч байсан оюутан. Энэ хүн бол ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байсан. Давтан шинжилгээ буюу 13 хоногийн даваа гурав дахь шинжилгээ хийхэд илэрлээ” хэмээн мэдэгдлээ.
 

А.Мягмарсүрэн
 
Бусдад түгээх
  • gplus