Т.Билэгжаргалыг сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй гэж дүгнэжээ

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Билэгжаргалд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад:  

Шүүгдэгч Т.Билэгжаргалд холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 10:00 цагт зарласан бөгөөд шүүх хуралдаанаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №220 дугаартай шинжээчдийн дүгнэлтэд “...Т.Билэгжаргал нь сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй” гэсэн байна. 

Шүүхээс шүүгдэгч Т.Билэгжаргалд хийсэн шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааг 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин гаргах шаардлагатай гэж үзэн, шүүх хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 13-ны 10:00 цаг хүртэл хойшлууллаа.  

11.4 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

20.7 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах

1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Программын гажуудал, кк к  2020-05-27 07:10:35
    Тэгвэл устгалд оруулах хэрэгтэй юм байна даа. Хар тамхи сэтгэцийг нь өөрчилчихжээ
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • urgen  2020-04-27 15:31:02
    төрсөн эхээ зодож бгаа хүнийг бууд төрд ямар ч хэрэггүй
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • unen bh 2020-04-27 03:14:36
    har Tamhi hereglej bgaa ni uuruu emgeg
    172.68.255.77
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-04-24 04:10:11
    хүүрийг хүүр болго. хэн гэдэг шинжээч ийм дүгнэлт хийв? түүний нэрийг зарла.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-04-24 01:57:30
    УБ-ын гудамжинд яваа хүмүүсийн 50-60% нь сэтгэцийн эмгэгтэй ш дээ.Сэтгэцийн эмгэг нь хэрэг хариуцах чадваргүйд зэрэглэлд ордоггүй. Зохих ялыгнь оногдуулах ёстой...
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-04-23 23:35:56
    Хэрэг хариуцах чадваргүй юм бол сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэн хэрэгтэй биз дээ. Сул тавиад явуулах юм бол түүнээс ноцтой хэрэг үйлдэн шүү дээ.
    162.158.7.14
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-04-23 13:45:43
    батзандан магнай болд баасанхуу с жавхлан нараас ямар юм бол дээрх шезотой нехдууд тер бариад байхад наад галзуу чинь хар тамхи татах ч юу ч биш байхаа
    108.162.212.218
    Мэдэгдсэн Хариулах
  • Ххх 2020-04-23 10:40:34
    Энэ дүгнэлт гарасан шинжээч эмч хэн гэж хүн бна урлагийнхан бүгд сэтгэц нь зүгээргүй байгаа
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2020-04-23 09:36:15
    emnelegt ni hevtuuleecn unen yum bol l
    172.69.45.133
    Мэдэгдсэн Хариулах