Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө цахимаар илгээх боломжтой гэв
Үндэсний аудитын газар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийг дуустал хүлээж авах ёстой.
 
УОК-ын дөрөвдүгээр сарын 21-ны өдрийн 10 дугаар тогтоолоор  УБ, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг  дөрөвдүгээр сарын 21-ний 21.00 цагаас энэ сарын 25-ны өдрийг хүртэл хаахаар болсонтой холбогдуулан бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг цахимаар хүлээн авах болсон байна. 
 
 Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрийг, холбогдох санхүүгийн эх үүсвэр, зардлын дүнгийн хавсралтын хамт pdf файл /сканердаж/ болгон Bumdarich@audit.gov.mn гэсэн цахим хаягаар илгээх юм байна. 
 
 Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөнийг нээж хэвийн болсны дараа буюу дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 17 цаг 30 минут хүртэл цахимаар хүлээн авсан мөрийн хөтөлбөрийн эх хувь /цаасан/-ийг хүлээн авах аж. 


О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2020-04-23 05:26:19
    Борооны дараах мөөг шиг олон нам байхад одоо бие даагч нараар юу хийхэв
    162.158.7.136
    Мэдэгдсэн Хариулах