Б.Ууганбаяр: Энэ сарын 30-нд Сөүлээс транзитаар буюу дамжиж  ирэх иргэдээ татан авна
Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “Гадаад орнуудаас ард иргэдээ татан авахтай холбогдуулан маш олон өргөдөл ирж байна. Өргөдлийг хүлээн авч дүн шинжилгээ хийх ажлын хэсгийг ажиллуулж эхэлсэн. Энэ ажлын хэсэг цагдаа, тагнуулын байгууллагын хяналт дор ажиллаж байгаа. 
 
Транзит буюу дамжиж ирэх иргэд их байгаатай холбогдуулан энэ сарын 30-нд зөвхөн транзит буюу дамжиж ирж байгаа иргэдээ дангаар нь тусгай үүргийн онгоцоор авахаар боллоо. Дараа нь тавдугаар сарын 1-ны өдөр Сөүлээс иргэдээ татан авахаар боллоо” гэлээ.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.