Д.Нямхүү: Тээврийн жолооч хүүтэйгээ уулзаагүй утсаар ярьсан
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.  ХӨСҮТ-д болон бүх орон нутгийн хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Батлагдсан тохиолдлын хавьтал болох Сэлэнгэ Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 26 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 

ХӨСҮТ-д 159 хүн эмчилгээ хяналт тандалт судалгаанд үргэлжлэн хянагдаж байна. ХӨСҮТ-ийн төв лобаротарид тандалтын журмаар  орон нутгаас 17 хүнд шинжилгээ хийсэн, коронавирус илрээгүй. Бид Дархан-Уул аймагт хойд хөршөөс орж ирж байгаа жолооч нарыг хянах лабораторийг ажиллуулж эхэлсэн. Мөн ХӨСҮТ-ээс нарийн мэргэжлийн хүн томилогдон очиж ажиллаж байгаа. 34 дэх тохиолдол болох тээврийн жолооч хүүхэдтэйгээ уулзаагүй, утсаар ярьсан гэдгийг бүх хяналтын камер нотолсон. Ийм учраас эргэлзэх хэрэггүй. Хэдүүлээ дотоод арми буюу дархлалын системээ маш сайн дэмжиж, стрессгүй байцгаая. 23 цагаас өглөө 07 цаг хүртэл унтах юм бол хүнийг залуужуулдаг бодис ялгардаг судлаачдын тэмдэглэл байна. ХӨСҮТ-д эмчүүлж байгаа иргэдийн биеийн байдал тогтвортой сайн байна.

Бид өглөө бүр тусгаарлагдан хянаж байгаа эмч нараасаа онлайнаар хурал хийж, мэдээлэл солилцдог. Дотор байгаа хүмүүсээ бүх талаас нь хянаж байна. Эмчилгээнээс гадна сэтгэл зүй маш чухал. Иймээс энэ тал дээр нь анхаарч ажиллаж байна” гэлээ. 


А.Мягмарсүрэн
Бусдад түгээх
  • gplus