
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хурлаар зарим гэмт хэргийн тоо өссөн мэдээллийг танилцууллаа. Тухайлбал нэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, залилах, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна
Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.
- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 42 хэргээр буюу 87.5 хувиар,
- Хүчиндэх гэмт хэрэг 2 хэргээр буюу 2.2 хувиар,
- Хүн худалдаалах гэмт хэрэг 1 хэргээр буюу 100.0 хувиар,
- Залилах гэмт хэрэг 25 хэргээр буюу 17.5 хувиар,
- Улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 10 хэргээр буюу 100.0 хувиар,
- Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэг 19 хэргээр буюу 41.3 хувиар,
- Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 7 хэргээр буюу 140.0 хувиар,
- Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг /24-р бүлэг/ 13 хэргээр буюу 20.3 хувиар, бусад гэмт хэрэг 13 хэргээр буюу 3.3 хувиар өссөн тус тус өссөн байна.
О.ОНОН