Гурвалжингийн хос гүүрийн хөдөлгөөнийг түр хаана
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчны гудамжинд байрлах Гурвалжингийн хос гүүрийн зүүн талын гүүрийн хэсэгт том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байдгаас шалтгаалан хэв гажилтын заадасд эвдрэл гарсан тул энэ сарын 22 буюу өнөөдөр өдрийн 22:00 цагаас энэ сарын 27-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэв гажилтын заадас засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон байна.
 
Засварын хугацаанд гүүрийг бүрэн хаахгүй ч сөрөг хөдөлгөөнөөр зорчихоор зохион байгуулалтыг хийх тул зорчигч та бүхэн замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Балт 2020-04-23 03:08:22
    Энэ гүүр цаашдаа аюулгүй ашиглагдах уу, эсвэл нураад унах уу. Ер нь бол сүүлийн үед хөгжилтэй оргуудад "сайхан" гүүрнүүд нураад байгаа ш дээ.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Даваа 2020-04-22 13:36:35
    Хийсэн компаниар нь засуулаач 10 жил дотор хичнээн их засвар ордог юм.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах