УОК: УБ-Дархан-Сэлэнгэ чиглэлийн орох, гарах хөдөлгөөнийг хаалаа

 Монгол улсад  коронавирусийн 34 дэх тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор урьдчилан сэргийлэх үүднээс Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас орох, гарах зорчигч тээвэр, хувийн тээврийн хэрэгсэл, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг 18.30 цагт  Улсын Онцгой комиссын хуралдаанаас гаргалаа.

Тодруулбал, Европын холбооны улсаас ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолоочоос COVID-19 илэрсэн. Иймд халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудаас орох, гарах чиглэлийн хот хоорондын зорчигч тээвэр болон суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг өнөөдөр 21:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 06:00 цаг хүртэл зогсоох шийдвэр гаргалаа.

Улсын Онцгой комиссын уг шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр нийслэл болон аймгийн Онцгой комиссууд хуралдаад нарийвчилсан журам гаргахыг үүрэг болгосон байна. 

Бусдад түгээх
  • gplus