“Интермед” эмнэлэгт эмчлүүлж буй иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа
Өнөөдөр ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийх үеэр “Интермед” эмнэлэгт 69 настай иргэнийг тусгаарлан шинжилгээ хийж байгаа талаар мэдэгдсэн. Тухайн иргэнд эмнэлгийн зүгээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу эерэг гарсан байна. Улмаар сорьцыг ХӨСҮТ-д хүргэж PCR шинжилгээг хийж байгаа ХӨСҮТ-ын захирал мэдэгдсэн юм.  

Тэгвэл дөнгөж сая 69 настай тус иргэний PCR шинжилгээ сөрөг гарсан байна. Өөрөөр хэлбэл тус иргэн шинэ коронавирусийн халдваргүй гэдэг нь тогтоогджээ. 

Энэ талаар ЭМЯ өөрийн фэйсбүүк хуудаснаа “Манайхаан “Интермед” сөрөг хэмээн мэдээлжээ. 



О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus