Энэ сарын 30-нд СӨҮЛ рүү, ирэх сарын 2-нд Франкфурт руу тусгай үүргийн онгоц нисгэнэ гэв

Улсын Онцгой комиссын 18 дугаар хуралдаан өчигдөр болсон. Уг хуралдаанаар ээлжит тусгай үүргийн онгоц хөөргөх шийдвэр гаргасан байна. 

Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр “Энэ сарын 30-нд СӨҮЛ-Улаанбаатар, ирэх тавдугаар сарын 2-ны өдөр Герман улсын Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн онгоцоор иргэдээ татан авна.

Өмнө баримталж байсан өвчтэй, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан /60-аас дээш насны/-уудаа татан авна. Мөн дээр нь ЭМЯ-аас гаднаас ирж байгаа иргэдийг тухайн улс орондоо шинжилгээнд хамрагдсан байх шаардлага тавьж байгаа. Өмнө БНСУ-аас иргэдээ татан авахдаа шинжилгээ өгсөн байх шаардлага тавьсан нь оновчтой арга хэмжээ болсон. Иймээс зайлшгүй шинжилгээнд хамрагдсан байна. Шуурхай штаб дээр ажлын хэсэг байгуулсан гадаад улсуудаас ирж байгаа өргөдлүүдэд дүн шинжилгээ хийж байна”гэлээ.

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сонгуулийн шоу ч юм шиг 2020-04-21 04:46:13
    Эрсэдл өндөртэй
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах