“Интермед” эмнэлэгт эмчлүүлж буй 69 настай иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд эерэг гарсан гэв

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 341 хүний шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар 154 хүн ажиглалт тандалтад байна. 

Өнөөдөр өглөө 5 цагт “Интермед” эмнэлгээс нэг сорьц авчирч ХӨСҮТ-д шинжилгээ хийж байна. Тодруулбал, 69 настай иргэн амьсгал бачууран сүүлийн долоо хоног ханиалгасан, халуунгүй 2 уушгиндаа хатгаатай хүнд ирж хэвтсэн байна. Улмаар “Интермед” эмнэлгийнхэн тус иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд нэмэх гарсан. Иймээс бид PCR шинжилгээг авч ХӨСҮТ-ийн төв лабораторид хийгдэж байна. Бидний тандалтын тооцооллоор гайгүй байх гэж бодож байна. Тухайн иргэний хүүхэд 1 дүгээр сарын 7-ноос 2 дугаар сарын 7-нд Солонгост байж байгаад ирсэн. Нууц хугацаанд байсан бол илрэх байсан. Одоогоор 69 настай иргэнтэй ойрын гэгдэх гурван хүний тусгаарлах гэж байна. Үдээс хойш шинжилгээний хариу гарна" гэлээ. 

 

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus