Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал дуншсаар байна

Шүүх хурал эхэллээ, хойшиллоо. Энэ бол Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурлын явц. Сануулахад,  Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрсөн наймдугаар сарын 9-ний үдэш тус яамны газрын дарга Б.Махбал хүний амь хөнөөсөн билээ. Засгийн газрын XIII байрны гадаа тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-г зодож, амийг нь бүрэлгэсэн. 

Энэ хэрэг гарснаас хойш бараг л хоёр жилийн нүүр үзэх гэж байгаа ч уг хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Махбалын гэм буруугийн шүүх хуралдаан дахин дахин хойшлогдсоор байна. Хамгийн анх Б.Махбалын гэм буруугийн шүүх хуралдаан 2019 оны нэгдүгээр сарын 18-нд шүүх хурал товлогдож байв. Түүнээс хойш шүүх хуралдаан  8 удаа хойшилж, хэргийг хоёр удаа прокурорын хяналтад буцааж байжээ. 

Хамгийн сүүлд өчигдөр шүүх хуралдаан хойшиллоо. Тодруулбал, Өчигдөр Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд томилолтын улсын яллагч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэмж шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан байна. Иймд шүүх хуралдааныг ирэх сарын 8-ны 09 цаг хүртэл хойшлуулав.

Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Энэ зүйл ангид “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэжээ.

Б.Махбалын хувьд сүүлийн 20 шахам шил төрийн өндөр албан тушаал хашсан байдаг бөгөөд 2017 оны сүүлээр ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилогдсон албаны мэдээлэл бий. Төрд 20 гаруй жил ажилласан Төрийн албан хаагч найман хувийн зээлээ төлж барагдуулаагүй байхад Б.Махбалын нь хоёр тэрбум шахмын үнэлгээтэй гурван орон сууц, хоёр үйлчилгээний газартай гээд түүний хурааж хуримтлуулсан хөрөнгө чинээ чамлахааргүй их. Мөн албан бус эх сурвалжуудын мэдээллээр Б.Махбалын 23 настай төрсөн хүү М.Билгүүн нь найман үл хөдлөх хөрөнгөтэй, энэ тооны машинтай гэх мэдээлэл бий. Ийнхүү төрийн албыг хөрөнгөжих алба болгож, дараа нь хүний амины хэрэгт холбогдсон. Гэсэн ч түүн холбогдох хэрэг дуншсаар байгаа нь иргэдийн дунд олон хардлага дагуулж байна. Цаашид шүүх хурал хэдэн удаа хойшилж, хэрэг хэзээ шийдэгдэхийг таахад бэрх....

 

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-04-23 11:38:16
    Энэ алуурчныг цааш нь харуулаач
  • Шүүгч 2020-04-21 10:57:31
    Шүүгч 10 хойшлуулна, өмгөөлөгч 10 хойшлуулна тэгээд хэрэг дуусна шүү дээ
  • Зочин  2020-04-21 10:16:08
    Шүүх хурал хойшилсоор байтал наад хүн чинь Ганц худагт насыг барах нь Хохирогч нар нь үхээд дууслаа
  • зочин 2020-04-21 09:16:39
    Энэ шуух гэж нэг ажлаа хийж чадахаа байсан хоолны савнууд байна !
  • Иргэн 2020-04-21 05:13:51
    Женко үнэхээр даварч бна, элбэгдоржоос ялгагдах юм алга.
  • зочин  2020-04-21 03:24:58
    албаар цаг хожиж байгаа
  • зо 2020-04-21 01:52:04
    Наад новшоо юу хийж байлгаад бга юм бэ.Яасан олон хойшилдог юм ямар их мөнгөтэй хүн бэ.Дампуу шүүх хурдан шийдээч,Мөнгө авахаа болиоч? Өөр хун байсан бол аль х
  • Mongol er 2020-04-21 00:56:55
    Onoogiin tor, shuuhiin unen mon tsarai. Tegeed l haregsehgui bolloo genedee.
  • Hun 2020-04-21 00:39:49
    Mongol shuuh hudlaa, Naad Maxbal shgee, aluurchid suuj baiga. Hun alchaad baihad 2 jil shiitguulee ushaagui baidag, naad chi tohiroo hiigeed bain daa.
  • Зочин 2020-04-21 00:29:17
    Новшийн хуулийнхан мөнгө л аваад байгаа юм биш үү
  • Авлига 2020-04-21 00:28:33
    шүүх угаасаа дампуурчихсан шүү дээ
  • зочин 2020-04-21 00:22:04
    Зэрлэг алуурчны хөрөнгийг хурааж өнчин үлдсэн олон нялх хүүхдэд өгөх хэрэгтэй,,,,тэгээд гяндандаа сууна биз,,,