Ирэх  тавдугаар сарын 25-аас эхлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжинэ
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж,  гурван асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.  

Өнөөдрийн бүлгээр УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх чухал хуулиудын талаар хэлэлцлээ. Мөн коронавирус буюу /COVID-19/ халдвартай холбоотой бие даасан, тусгайлсан хуулийн төслийг хүрээнд асуудал болон ноолуурын үнийн асуудал, үр тариа, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг дэмжиж ажиллах зэрэг цаг үеийн асуудлаар хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргажээ. 

Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын хаврын чуулган  эхлээд хоёр долоо хонож байна. Энэ жил УИХ-ын сонгууль болно. Иймээс УИХ энэ тавдугаар сард нэлээн идэвхтэй хуралдах шаардлага үүсч байгаа. Бид өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-нд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, баталсан. Дараагийн шинэ парламентын үйл ажиллагаа эхлэхэд дагаж мөрдөх хуулиуд бэлэн болсон байх  шаардлагатай. Энэ тавдугаар сарын 25-аас эхлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжинэ. Нийт 40 гаруй хуулийн төсөл байгаа. Үүнээс 10-аад хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх шаардлагатай. Тухайлбал, УИХ-ын тухай хууль,   УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Аудитын тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот тосгоны эрхзүйн байдлын тухай зэрэг хуулийн төслийг  хэлэлцэх шаардлагатай байна. Уг хуулиудыг тавдугаар сардаа багтаж хэлэлцэж дуусахаар, бүлгийн гишүүн санал нэгдлээ.” гэв. 
 
О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.